Хайх

Брутализм мэдрэгдэх Celine брэндийн шинэ интерьер засал

Брутализм мэдрэгдэх Celine брэндийн шинэ интерьер засал

Орчин үеийн галерей мэт Celine брэндийн дэлгүүр

Text: Buro.Mongolia


Celine брэндийн шинэ бүтээлч захирал Эди Слиманы брэндэд оруулж буй өөрчлөлтүүд үргэлжилсээр байна. 2018 оны нэгдүгээр сард Celine-ийн бүтээлч захирлын албан тушаалд томилогдсон тэрээр брэндийн логонд шинэчлэлт хийн, брэндийн Instagram хуудас дахь хуучны бүх зургийг устган минимал бус харин 1980-аад оны рок-н-ролл хэв маягтай, диско уур амьсгалтай Celine-ийг танилцуулаад байгаа билээ. Харин энэ удаад дизайнер Нью-Йорк хот дахь Celine брэндийн салбар дэлгүүрийн интерьер засалд шинэчлэлт хийлээ.

Нью-Йоркийн Мэдисон өргөн чөлөөнд байрлах Celine брэндийн дэлгүүр яг л орчин үеийн уран зургийн галерей мэт дотоод засалтай болсон ба цементэн хана ба шал, хагарсан байгалийн чулуу, толин хана зэрэг нь дутуу зассан мэт сэтгэгдэл төрүүлэх ч энэ нь 1950-аад онд үүссэн брутализм гэх архитектурын урсгал ажээ. Геометрийн дүрс, тэгш хэмт байдлыг чухалчилдаг брутализм нь тийм цэмцгэр биш ч минимализм, модернизмтой хэрхэн гайхалтай зохицдог болохыг Celine-ийн шинэ дотоод заслаас харах боломжтой.

Брутализм мэдрэгдэх Celine брэндийн шинэ интерьер засал (фото 1)Брутализм мэдрэгдэх Celine брэндийн шинэ интерьер засал (фото 2)Брутализм мэдрэгдэх Celine брэндийн шинэ интерьер засал (фото 3)Брутализм мэдрэгдэх Celine брэндийн шинэ интерьер засал (фото 4)Брутализм мэдрэгдэх Celine брэндийн шинэ интерьер засал (фото 5)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх