Хайх

Эди Слиман Celine брэндийн логонд шинэчлэлт хийлээ

Эди Слиман Celine брэндийн логонд шинэчлэлт хийлээ

Мөн Instagram дахь бүх зургийг устгалаа

Text: Buro.Mongolia


2018 оны нэгдүгээр сард Celine брэндийн бүтээлч захирлаар томилогдсон Эди Слиман брэндийн логонд шинэчлэлт хийлээ. Ингэхдээ тэрээр e үсгэн дээрх өргөлтийг хасч, үсэг хоорондын зайг багасгажээ. Түүнчлэн Эди Слиман шинэ логог брэндийн Instagram хуудсаар танилцуулсан бөгөөд логоны зургийг нийтэлсэн даруйдаа брэндийн Instagram дахь бүх зургуудыг устгасан байна.

Эди Слиман шинэ логоны тухай тайлбар хийхдээ "Брэндийн үүх түүхийг судалсны эцэст 1960-аад онд ашиглагдаж байсан логог ахин сэргээсэн ба логоны тэнцвэртэй байдлыг хадгалах зорилгоор е үсгэн дээрх өргөлтийг хаслаа" хэмээжээ.

Эргэн сануулахад Эди Слиман 2012 онд Saint Laurent брэндийг хариуцаж авсны дараахан логонд шинэчлэлт хийж байсан нь олны шүүмжлэлийг хүртээд байсан юм.

Эди Слиман Celine-д зориулсан анхны цуглуулгаа аравдугаар сард болох Парисын загварын долоо хоногийн үеэр танилцуулна. 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх