Хайх

Бюрогийн сонголт: Stokke Xplory Cobalt Blue хүүхдийн тэрэг

Бюрогийн сонголт: Stokke Xplory Cobalt Blue хүүхдийн тэрэг

Тусгай загвар

Text: Buro.Mongolia


Зураг:

Норвегийн Stokke брэнд өөрсдийн алдарт хүүхдийн тэрэгнийхээ шинэ загварыг танилцууллаа. Энэхүү сахиусан тэнгэрүүдэд зориулсан "унаа" нь тун цөөхөн тоогоор гарсан ба олон төрлийн үзүүлэлтээрээ онцгойрч байна

Stokke Xplory хүүхдийн тэргийг эцэг эхчүүдийн таашаал болоод хүүхдийн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд 13 дах жилдээ шинэчлэж байна. Шинэ Cobalt Blue загварт ээж нарт зориулсан цүнх, зөөврийн өлгийнөөс гадна, нарнаас хамгаалсан шүхэр (зуны халуун наранд үнэхээр хэрэгтэй) багтаж байгаа юм. Мөн аяганы тавиур, хүүхдийн тав тухтай байдлыг хангах суудлын зөөлөн дэрийг суурилуулж өгчээ.

Харин өнгөний хувьд Норвегичууд зүгээр ч нэг кобальт хөх өнгийг сонгоогүй, харин үндэсний уламжлалаа хүндэтгэж энэхүү өнгийг сонгосон байна. Тодруулбал, Норвеги улс нь XIX зуунаас эхлэн кобальт пигментний гол үйлдвэрлэгч орон болсон юм. Энэхүү өнгийг өнгөт шил болон шаазан үйлдвэрлэхэд ашигладаг байна. Stokke хүүхдийн тэрэгний давуу талууд ингээд зогсохгүй бөгөөд дизайнерүүд тэрэгний даавуун материалыг сонгохдоо ч маш хариуцлагатай ханджээ. Stokke Xplory Cobalt Blue тэрэгний даавуу нь хүчтэй салхи, бороо болон нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг (SPF 50) байна.

Энэхүү супер хүүхдийн тэргийг тус брэндийн албан ёсны сайтаас худалдан авах боломжтой.

цааш үзэх