Хайх

Оддын эможи: Майкл Жексон, Мадонна болон The Beatles

Оддын эможи: Майкл Жексон, Мадонна болон The Beatles

Удахгүй бидний утсанд

Text: Б.Амина


Зураг:

Apple Emoji-ний цуглуулгаа өргөжүүллээ. 2016 онд гарах авокадо, жирэмсэн бүсгүй, шар шувуу болон бусад зугаатай тэмдэгтүүдэд алдарт уран бүтээлчид нэмэгджээ

Шинийг бүтээгчид бидэнд өөр хоорондоо текст бичилгүйгээр хурдан бөгөөд оносон сэтгэл хөдлөлийн дүрстэйгээр харилцах боломжийг олгож байгаа билээ. Ирэх онд шинээр нэмэхээр амласан 38 эможинд өөр гишүүд нэмэгдэх боллоо. Ухаалаг утас хэрэглэгчдэд Леди Гага, Боб Марли, Мадонна, U2, Майкл Жексон, Red Hot Chili Peppers, Эми Уайнхаус, The Beatles болон бусад хөгжмийн ертөнцийн уран бүтээлчдийн дүрстэй эможинууд удахгүй очно. Энэ санааг Бруно Лео Рибейро гэх эрхэм санаачилсан бөгөөд өөрөө гүйцэтгэнэ. Бразилийн арт директор аль хэдийн нэрд гарсан хэд хэдэн компанитай хамтран ажиллаж, эскиз зургууд цуглуулаад амжсан байна.

Unicode Consortium-ийн уран бүтээлчид удахгүй бидэнд Карл Лагерфельд, Анна Винтур, Александр Ванг зэрэг бусад загварын төлөөлөгчдийг ч харилцаандаа ашиглахыг санал болгож магадгүй юм. Хүлээх л үлдлээ.

цааш үзэх