Хайх

Дэлхийн хамгийн “эрүүл улс”-ууд тодорлоо

Дэлхийн хамгийн “эрүүл улс”-ууд тодорлоо

Монгол улс хэддүгээрт жагссан бэ?

Text: Buro.Mongolia


Bloomberg aгентлаг "Дэлхийн хамгийн эрүүл улс"-уудын жагсаалтыг шинэчлэн танилцуулаа. Энэхүү жагсаалтын нэгдүгээрт Испани улс бичигдэж хамгийн эрүүл улсаар тодорсон бол Итали улс хоёрдугаарт, харин гуравдугаарт Исланд бичигдсэн байна. Түүний араас Япон, Швейцар, Швед, Австрали, Сингапур, Норвеги, Израиль улсууд жагсжээ. Энэхүү үзүүлэлтийг гаргахдаа иргэдийн дундаж наслалт, эрүүл усны хангамж, хөрсний бохирдол, тамхины хэрэглээ, таргалалт зэрэг эрүүл саруул амьдралын хэв маягтай холбоотой бүхий л зүйлсийг авч үздэг байна.

Испани улсын ард иргэд "Mediterranean diet" буюу "газар дундын тэнгисийн хоолны дэглэм" хэмээх жимс, хүнсний ногоо, загасны мах, байгалийн гаралтай тос зэргийг хоол ундандаа түлхүү хэрэглэдэг нь эрүүл тодотголыг авахад чухал нөлөө үзүүлдэг. Италичууд харин "La Dolce Vita" гэх талархал, хүлцэнгүй ба хөнгөн байдлыг эрэлхийлсэн амьдралын хэв маягаараа алдартай билээ. Харин Монгол улсын хувьд хамгийн бага үзүүлэлттэй улсын нэгээр нэрлэгджээ.

Дэлхийн хамгийн “эрүүл улс”-ууд тодорлоо (фото 1)

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх