Хайх

Disneyland-ын анхны газрын зураг 708,000 доллараар зарагдлаа

Disneyland-ын анхны газрын зураг 708,000 доллараар зарагдлаа

Уолт Диснейн зурсан газрын зураг

Text: Buro.Mongolia


Зураг:

Disneyland-ын хамгийн анхны газрын зураг дуудлага худалдаанд орж, 708,000 доллараар зарагдлаа. Сэдэвчилсэн паркийн энэхүү газрын зураг ийм өндөр үнэд хүрсний учир нь үүнийг Уолт Дисней өөрийн гараар зурсан юм. Гэхдээ дуудлага худалдааг зохион байгуулсан Van Eaton компани уг газрын зургийг 900,000 доллараас дээш үнэд хүрнэ гэж тооцоолсон байжээ.

Уолт Дисней Disneyland-ын анхны газрын зургийг 1953 онд зураач Херб Райантай хамтран боловсруулсан байдаг. Тэд энэ газрын зургийн тусламжтайгаар ирээдүйн парк ямар байхыг хөрөнгө оруулагчдад харуулахыг зорьжээ. Харин зураг бий болсноос хоёр жилийн дараа Калифорнид хамгийн анхны Disneyland баригдсан түүхтэй юм.

Disneyland нийт найман сэдэвчилсэн хэсгээс (орон) бүрддэг бөгөөд тус бүрдээ тоглоом, ресторан, дэлгүүр ба тусгай тайзуудыг агуулдаг юм. Түүнчлэн 1957-1961 онуудад байгальд хооллох зориулалттай ес дэх хэсэг үйл ажиллагаагаа явуулдаг байжээ.

цааш үзэх