Хайх

Дизайнер Симон Порт Жакмю Парис хотноо кафе нээлээ

Дизайнер Симон Порт Жакмю Парис хотноо кафе нээлээ

Парис хотод заавал очиж үзэх ёстой газар нэгээр нэмэгдлээ

Text: Buro.Mongolia


Jacquemus брэндийн үүсгэн байгуулагч, залуу дизайнер Симон Порт Жакмю Парис хотноо Citron хэмээх кафе нээлээ. Парисын Шампс-Элисэгийн өргөн чөлөөнд байрлах Galeries Lafayette их дэлгүүрт нээгдэж буй Citron кафены дотоод заслыг Францын хөдөө нутагт ирсэн мэт амар тайван сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар засч тохижуулжээ. Усан ягаан өнгийн шавар ваар, дотор нь суулгасан нимбэг жимсний мод, модон сандал ширээ зэргийг харах төдийд л дизайнер Симон Порт Жакмюгийн хэв маяг мэдрэгдэж байлаа.

Түүнчлэн Citron кафены хоолны цэсийг дэлхийн алдартай нарийн боовны тогоочид болох Седрик Гроле, Энтони Кортэлс, Жеффри Когнес нар боловсруулсан байна. Citron кафены албан ёсны нээлт маргааш буюу гуравдугаар сарын 28-нд зохион байгуулагдахаар болжээ.

 

 

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх