Хайх

Dolce & Gabbana брэнд коронавирусын эсрэг тэмцэлд нэгдлээ

Dolce & Gabbana брэнд коронавирусын эсрэг тэмцэлд нэгдлээ

COVID-19 вирусын эсрэг судалгааны ажлыг дэмжжээ

Text: Buro.Mongolia


Dolce & Gabbana загварын ордон Humanitas University (Hunimed) их сургуулийн судалгааны ажлыг дэмжин ажиллахаа зарласан байна. Тодруулбал тус хувийн их сургуулийн эрдэмтэд COVID-19 вирусын эсрэг хүний дархлааны систем хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг судалж байгаа юм. Альберто Мантовани ба профессор Сесилия Гарланда нарын ахлан ажиллаж байгаа уг судалгааны гол зорилго нь шинэ төрлийн коронавирусын оношилгоо болон өвчнийг эмчлэх үр дүнтэй арга замыг олоход оршино.

"Анх Хятадад тархсан ч одоо хүн төрөлхтөнд заналхийлж байгаа энэ вирусын эсрэг тэмцэхийн тулд бид ямар нэг зүйл хийх ёстойгоо ойлгосон. Ийм нөхцөл байдалд зөв сонголт хийх нь маш чухал байдаг. Тийм ч учраас бид хүмүүнлэгийн болон шинжлэх ухааны салбарт асар өндөр туршлагатай Humanitas их сургуулийг бидний төгс хамтрагч болно гэж бодож байна" гэж Доменико Дольче ба Стеффано Габбана нар мэдэгдэл хийжээ.

Сонирхуулахад коронавирусын эсрэг тэмцэхэд Versace, Bvlgari, L'Oreal, Swarovski, Alibaba болон бусад дэлхийн томоохон компаниуд хувь нэмрээ оруулахаа мэдэгдсэн юм.

 

 

цааш үзэх