Хайх

Шинэ жилээр юу бэлэглэх вэ?: Хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн багцууд

Шинэ жилээр юу бэлэглэх вэ?: Хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн багцууд

DTS дэлгүүрээс хийх сонголтууд

Text: Б.Энххүслэн


Онгойлгох даруйд сэтгэл шингэсэн нь шууд харагдах үнэ цэнтэй бэлгийн эрэлд гарсан хүн бүр нааш анхаарлаа хандуулаарай. Улаанбаатар хотод тэр бүр олддоггүй ховор нандин, чанартай зүйлс санал болгож тансаг хэрэглээг мэдрүүлж чаддаг DTS дэлгүүрээс шинэ жилийн баярыг тохиолдуулан бэлгийн багц гаргажээ. Багц тус бүр масс үйлдвэрлэлийн биш, харин өөрсдийн гэсэн онцлогтой, салбартаа тэргүүлэгч бүтээгдэхүүнээс бүрдэж байгаагийн сацуу үндсэн үнээсээ 30% хямдралтай борлуулагдаж байна.

Багцад 100% байгалийн гаралтай, ямар ч химийн найрлагагүй Дани улсын брэнд болох Simply шоколад, мөн амт чанараараа дэлхийд тэргүүлдэг норвеги жимс, ургамал ашиглан хийдэг Harahorn брэндийн gin гэхчлэн чанартай, ховор бүтээгдэхүүнүүд байх юм. Мөн DTS нь далайн гүнд бий болдог акоя сувдан үнэт эдлэлүүдээрээ танигдсан Mikoto брэнд болон төрөл бүрийн аяны хэрэгсэл, өдөр тутмын хувцас, аксесуар, машины тоноглол, чиргүүл гээд хэрэгтэй бүхэн төвлөрсөн TIC 4X4 & Outdoor дэлгүүртэй хамтран Christmas Crackers бэлгийг санал болгож байна.

Та DTS-ийн тусгайлан бэлдсэн боодлоос, эсвэл өөрийн хүссэн бүтээгдэхүүнээр багц бүрдүүлэн сонголтоо хийх боломжтой.


АМТТАН

Шинэ жилээр юу бэлэглэх вэ?: Хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн багцууд (фото 1)

Шинэ жилээр юу бэлэглэх вэ?: Хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн багцууд (фото 2)

NEUHAUS ШОКОЛАД

Neuhaus бол 165 жилийн өмнө Брюссель хотноо жижиг бутик дэлгүүрээ нээж одоог хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй Бельгийн ууган брэндүүдийн нэг юм. Тэд бидний мэддэгээр наборон шоколадыг болон "Belgian ballotin" буюу бэлгийн боодлыг анх зохион бүтээж байжээ. Neuhaus-ын шоколаданд далдуу модны тос агуулагддаггүй, зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүн ордог, мөн брэндийн хамт олон 100% байгальд ээлтэй аргаар какао олборлодог төдийгүй дахин боловсруулсан хуванцар, эко сав баглаа ашиглаж тогтвортой хөгжлийн төлөөх алхмууд хийдэг билээ.


Шинэ жилээр юу бэлэглэх вэ?: Хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн багцууд (фото 3)

TONY'S ШОКОЛАД, KUSMI ЦАЙ

Амтат шоколад нь хэрэглэгчдийн гарт очих хүртлээ маш олон шат дамжлага туулдаг. Энэхүү үйл явцын эхэнд буюу газар тариалангийн шатад хөдөлмөрийн мөлжлөг, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт зэрэг хууль бус үйлдлүүд түгээмэл тохиодог байна. Тэгвэл Нидерландын Tony’s chocolate брэнд эртнээс тогтсон энэхүү шударга бус заншлыг таслан зогсоох зорилготой билээ. Тэд тариаланчидтай өндөр үнээр дор хаяж 5 жил хамтран ажилладаг ба үр дүнд нь фермерүүдийн бүтээмж өндөр болж, ургац нэмэгдэж, шаардлагатай тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах боломж бүрдэж, эцэстээ түүхий эдийн чанар дээшилдэг байна.

Kusmi брэндийн цайнд ордог ургамал, жимс, амтлагч, матча, амин тос зэрэг бүх орц 100% органик бөгөөд Европын Холбооноос тогтоодог хүнсний аюулгүй байдлын чанд шаардлагад бүрэн нийцдэг билээ. Мөн Kusmi нь Францын Maud Fontenoy сангийн хэрэгжүүлдэг байгальд ээлтэй хүнсний үйлдвэрлэлийн талаар мэдлэг олгох цогц хөтөлбөрт хамрагдсанаар хуванцрын хог хаягдлаа багасгаж, органик савлагаа руу шилжиж чаджээ.


Шинэ жилээр юу бэлэглэх вэ?: Хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн багцууд (фото 4)

SIMPLY ШОКОЛАД

Simply бол хараад унших нь битгий хэл үсэглэх ч хэцүү байдаг химийн найрлагуудаар дүүрэн энгийн нэг шоколад биш. Тус брэнд нь зөвхөн байгалийн гаралтай шилмэл найрлага ашигладаг гэдгээрээ үнэлэгддэг билээ. Ингэхдээ тэд амт болон чанарын шаардлагыг ямагт баримтлахаа хэрэглэгчдэдээ амалдаг. Simply яг одоо тренд болж буй бүтээгдэхүүнд судалгаа, шинжилгээгүйгээр яаран анхаарлаа хандуулахаас илүү олон жилийн марципан шоколадныхаа жорд үнэнч үлдэж, зөгийн бал, элсэн чихэр, цөцгийн тосоор бүтдэг карамелийн энгийн орцоо үргэлжлүүлэн мөрдөхийг илүүд үздэг байна.


Шинэ жилээр юу бэлэглэх вэ?: Хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн багцууд (фото 5)

CARTWRIGHT & BUTLER ЖИГНЭМЭГ

“Гайхалтай амт бидний генд бий” хэмээн итгэлтэйгээр хэлдэг Cartwright & Butler бол таван үе дамжсан 115 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй гэр бүлийн бизнес юм. Тэд бүтээгдэхүүнийхээ амтад чухалчлан анхаардаг бөгөөд цөцгийн тосоор баялаг, аманд ороод л бутарч уусах жигнэмэг санал болгодог. Савлагааны хувьд ч гэсэн дотнын хүндээ бэлэглэхэд тохиромжтой, винтэж мэдрэмж өгсөн гоёмсог дизайнтай билээ.



УУХ ЗҮЙЛС

Шинэ жилээр юу бэлэглэх вэ?: Хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн багцууд (фото 6)

Шинэ жилээр юу бэлэглэх вэ?: Хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн багцууд (фото 7)

HARAHORN 

DTS дэлгүүрт бага тоо хэмжээгээр гаргадаг масс үйлдвэрлэлийн бус олон төрлийн алкохолууд худалдаалагддаг. Тэдгээрийн нэг нь Норвегийн Harahorn брэндийн жин юм. Энэхүү брэнд нь Норвегийн зэрлэг байгальд болон өөрсдийн бий болгосон ботаник цэцэрлэгт ургасан жимс, ургамал ашигладаг юм. Тус улсад хөрс, газарзүйн таатай нөхцөл хангагдсан байдаг тул ургамал, жимс нь амт чанараараа дэлхийд дээгүүр ордог. Harahorn нэг удаад ердөө 300л бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим баримтлан чанарын стандартаа мөрдөхийн зэрэгцээ брэндийнхээ статусыг хадгалдаг билээ.


Шинэ жилээр юу бэлэглэх вэ?: Хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн багцууд (фото 8)

NONINO

Nonino бол усан үзмээс нэрдэг Италийн граппа архи үйдвэрлэдэгч компани юм. Тэд түүхий эдээ Италийн Val Venosta, Silandro, Velle dei Mocheni зэрэг хамгийн зөөлөн, шинэлэг, шүүслэг жимс тариалдаг нутгаас хураан авдаг учраас Nonino-гийн граппа өндөр чанараараа салбартаа тэргүүлж чаддаг.


Шинэ жилээр юу бэлэглэх вэ?: Хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн багцууд (фото 9)

GINRAW

Ginraw брэнд нь хаана ч байхгүй тусгай технологиор өөрсдийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Тус брэндийн жинийг ахлах тогооч, дарсны мэргэжилтэн, миксологич болон үнэртний мэргэжилтэн гэх дөрвөн хүн ур ухаанаа нэгтгэн, Барселоны молекулын хоолны тэргүүлэгч рестораны бүтээсэн согтууруулах ундааг маш бага хэмд нэрдэг Rotaval төхөөрөмжийн тусламжтай хийдэг байна. Үр дүнд нь жинд орсон найрлага тус бүр шинэлэг амтаа хадгалж, мөн анхилуун үнэрээ алддаггүй юм.


Шинэ жилээр юу бэлэглэх вэ?: Хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн багцууд (фото 10)

THE BALVENIE

The Balvenie брэндийн Madeira Cask вискийг Мадейра дарс хадгалсан царс модон торхонд хийдэг. Энэхүү торхонд боловсорч гүйцсэн вискинд чихэрлэг, жимсний амт шингэдэг онцлогтой юм. Madeira Cask нь single malt буюу цэвэр арвайнаас нэг удаагийн нэрэлтээр гарган авсан вискиний төрөлд ордог ба 15 жил хадгалсан тул үнэ цэнтэй бэлэг болох нь гарцаагүй.

Анхааруулга: Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.


ОРГИЛУУН ДАРСНЫ БАГЦ

Шинэ жилээр юу бэлэглэх вэ?: Хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн багцууд (фото 11)

Piper-Heidsieck нь 1785 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй франц брэнд юм. Тэд усан үзэм тариалахад хамгийн тохиромжтой буюу өвөл зундаа эрс тэс уур амьсгалтай, чулуурхаг хөрстэй, уулархаг газар нутагтай Montagne de Reims болон Côte des Bar үсэн үзмийн талбайд ургасан жимсээр оргилуун дарсаа хийдгээрээ алдартай.

DTS-ээс барьж буй тус багцад Piper-Heidsieck брэндийн хоёр ширхэг оргилуун дарс, Neuhaus-ын шоколад болон тусгай цорго багтжээ. Энэхүү цоргыг та оргилуун дарсныхаа амсарт байршуулснаар хундаганд аягалах талаар санаа зоволгүйгээр шууд шилнээс нь уух боломжтой юм.


DTS & MIKOTO, CHRISTMAS CRACKER

Шинэ жилээр юу бэлэглэх вэ?: Хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн багцууд (фото 12)

DTS болон Mikoto-гийн хамтран гаргаж буй тусгай боодолтой багц нь хайртай эмэгтэйд тань таалагдах гоо сайхан, нүүр будгийн хэрэгсэл, амттан, мөн өөгүй бөмбөлгөн хэлбэр, гялтганасан өнгө, тунгалаг байдал, дээд зэрэглэлийн чанараараа дэлхийд гайхагддаг Японы акоя сувдаар урладаг Mikoto брэндийн үнэт эдлэлээс бүрдэж байна.


DTS & TIC

Шинэ жилээр юу бэлэглэх вэ?: Хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн багцууд (фото 13)

TIC 4X4 & Outdoor бол бүхий л хэрэгцээтэй аяны эд зүйлс, өдөр тутмын хувцас, аксесуарын төрөлжсөн дэлгүүр юм. Тус дэлгүүрийн оруулж ирдэг Fjällräven брэндийн гал ноцоох заавар бүхий зурагтай даавуун бандана, түлхүүрийн оосор, мөн DTS-ийн Tony’s шоколад, Jägermeister зэрэг хэрэгцээтэй бөгөөд үнэ цэнтэй зүйлс Christmas Cracker-т багтжээ.


БУСАД БЭЛГИЙН БАГЦУУД

Мөн та DTS дэлгүүрийн санал болгодог Hugo Boss, Givenchy, Versace, Dior, Chloé гэхчлэн брэндүүдийн сүрчиг, гоо сайхны бүтээгдэхүүнээс, мөн бугуйн цаг, ороолт зэрэг аксесуараас сонголтоо хийн өөрийн багцаа бүрдүүлэх боломжтой. DTS-ийн зүгээс хэрэглэгчдэдээ зориулан эдгээр бүтээгдэхүүндээ мөн адил 30% хямдрал зарлажээ.

Шинэ жилээр юу бэлэглэх вэ?: Хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн багцууд (фото 14)
Шинэ жилээр юу бэлэглэх вэ?: Хүн бүрд гарцаагүй таалагдах бэлгийн багцууд (фото 15)

DTS MONGOLIA

Хаяг: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Zaisan Peak

Утас: 77444599, 99990525

Instagram: @dtsmongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх