Хайх

E=MC2 төсөл аутизмтай хүүхдүүдэд туслах эко тор худалдаанд гаргалаа

E=MC2 төсөл аутизмтай хүүхдүүдэд туслах эко тор худалдаанд гаргалаа

Сайн үйлийн төлөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Эко хандлагыг түгээн дэлгэрүүлэх, нийгэмд тустай үйл хийхээр нэгдсэн E=MC2 эко төслийн хамт олон нэгэн сонирхолтой үйл ажиллагаа сэджээ. Тэд аутизмтай хүүхдүүдийг дэмжих, гэр бүлийг нь тогтмол орлоготой болгох эко тор худалдаанд гаргаад байна

Зориг сангийн, Залуу манлайлал хөтөлбөрийн XIII дах удаагийн суралцагчид E=MC2  гэх нэртэй, нэгэн сонирхолтой төсөл сэджээ. Зураач, архитекор, нягтлан бодогч гээд төрөл бүрийн мэргэжилтэй залуусаас бүрдсэн тус төслийн багийнхан нийгэмд эко хандлага түгээх, аутизмын талаар мэдээлэл хүргэх, аутизмтай хүүхдүүдийг дэмжих эко тор гаргажээ.

Төсөл мэдээж ашгийн бус зорилготой бөгөөд нийгэмд гялгар уутны хор хөнөөлийг таниулах, эко торыг хэрэглээ болгохыг уриалжээ. Эко торыг аутизмтай хүүхдүүдийн ээжүүд оёж байгаа бөгөөд гэртээ байнга хүүхдээ асрах шаардлагатай байдаг тэдэнд энэхүү тор нэмэлт, тогтвортой орлого болох учиртай юм. Төслийн багийнхан эко торыг худалдаанд гарсныг мэдэгдэхдээ "Ямар нэгэн ажлыг чин сэтгэлээсээ чанартай хийхэд их цаг, эрч хүч шаардагддаг гэдгийг бид ойлгож авлаа. Манай ээжүүд мундаг байлаа, тэднээрээ бахархаж байна" гэж нийгмийн сүлжээндээ бичсэн байна. 

E=MC2 төсөл аутизмтай хүүхдүүдэд туслах эко тор худалдаанд гаргалаа (фото 1)

Дашрамд дурдахад энэ дөрөвдүгээр сарын 17-нд E=MC2  эко төслийнхөн уг торыг танилцуулж, худалдаалах өдөрлөг зарласан байна. Энэхүү арга хэмжээнд очсоноор хүмүүс өөрийнхөө авсан торон дээр, эсвэл өөр нэг даавуун тор авч ирээд хүссэн зүйлээ зурж, бичин цагийг хамтдаа хөгжилтэй, бүтээлч байдлаар өнгөрүүлэх боломжтой. Та хэрэв энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхийг хүсвэл E=MC2 төслийн нийгмийн сүлжээн дэх хуудсаар нь холбогдоорой.

E=MC2 төсөл аутизмтай хүүхдүүдэд туслах эко тор худалдаанд гаргалаа (фото 2)E=MC2 төсөл аутизмтай хүүхдүүдэд туслах эко тор худалдаанд гаргалаа (фото 3)

цааш үзэх