Эмили Ратаковскигийн Instagram Stories хамгийн их үзэгчтэй
Загварын ертөнцийн алдартнуудаас
Instagram-ийн Stories үйлдэл өчигдөр нэг жилийн ойн баяраа тэмдэглэсэн билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулж тус олон нийтийн сүлжээ нэгэн сонирхолтой мэдээлэл дэлгэлээ. Тэд Instagram сүлжээн дахь Stories хэсэгт хамгийн их үзэгчтэй байсан загварын ертөнцийн 15 хуудсыг нэрлэсэн байна. Тодруулбал энэхүү жагсаалтад өнгөрсөн нэг жилийн турш хамгийн их үзэгчтэй байсан, 10-аас дээш сая дагагчтай Instagram хуудаснууд багтжээ.
Та гайхаж магадгүй ч Кардашьян-Женнер эсвэл Хадидын эгч дүүс эхний гурван байранд ороогүй байна. Энэ жагсаалтыг харин загвар өмсөгч, жүжигчин Эмили Ратаковски тэргүүлжээ. Түүний дараагаар жагсаалтын хоёрдугаар байранд блогер Кьяра Ферраньи орсон бол гуравт загвар өмсөгч Кэндис Свейнпол жагссан байна. Мөн жагсаалтын эхний 15 байранд Dior, Dolce & Gabbana, Louis Vuitton, Christian Louboutin зэрэг алдартай брэндүүд багтжээ. Та жагсаалтын бүрэн хувилбарыг эндээс хараарай.