Хайх

Эрдэмтэд: Гацуур модоо эрт засдаг хүмүүс илүү аз жаргалтай байдаг

Эрдэмтэд: Гацуур модоо эрт засдаг хүмүүс илүү аз жаргалтай байдаг

Батлагдсан

Text: Buro.Mongolia


Арваннэгдүгээр сар гарав уу, үгүй юу л шинэ жилийн баярын тухай ярьж, гацуур модоо хэрхэн чимэглэхээ төлөвлөдөг хүмүүс бидний эргэн тойронд байдаг. Ихэнх хүмүүс тэдгээрийг хэт сэтгэл хөдлөлтэй нэгэн хэмээн дүгнэдэг ч энэ нь ташаа ойлголт бөгөөд шинэ жилийн баярыг тохиолдуулан эрт гацуур модоо засч, гэрээ чимэглэдэг хүмүүс илүү аз жаргалтай байдгийг сэтгэл судлаачид онцоллоо.

Учир нь гэртээ баяр наадмын уур амьсгалыг эрт оруулснаар хүүхэд насны сайхан дурсамжууд, ид шидийн мэт мэдрэмжүүдийг илүү хүчтэй сэрээж өгдөг ба ингэснээр уур бухимдлыг багасгаж, асуудалд илүү тайван хандахад нөлөөлдөг байна. Түүнчлэн бухимдал ихтэй өнөө үед эртлэн гэрээ чимэглэх нь тайван, аз жаргалтай байх нэг арга болохыг Их Британийн The McKeown Clinic сэтгэцийн эрүүл мэндийн үүсгэн байгуулагч Стив Макеон ярилаа.

Түүнчлэн "Байгаль орчны сэтгэл судлал" сэтгүүлд гэрийн гаднах орчноо чимэглэх нь таныг илүү найрсаг нэгэн болгож, хөршүүдэд тань эерэг сэтгэгдэл төрүүлдэг болохыг онцолжээ.

 

цааш үзэх