Хайх

Эрдэмтэд: Интровертууд хүний ​​сэтгэл зүйг экстравертуудаас илүү сайн ойлгодог

Эрдэмтэд: Интровертууд хүний ​​сэтгэл зүйг экстравертуудаас илүү сайн ойлгодог

Text: Buro.Mongolia


Yale их сургуулийн эрдэмтэд нэгэн судалгаа хийж, интроверт хүмүүс хүний ​​сэтгэл зүйг илүү сайн ойлгодог болохыг тогтоожээ. Энэ тухай Inc. сэтгүүл мэдэгдсэн юм.

Эрдэмтэд ойролцоогоор нэг мянга орчим сайн дурын хүслээрээ оролцсон хүмүүс дунд санал асуулга явуулсан байна. Тухайлбал, "Хүмүүс ямар үед илүү чармайлттай ажилладаг вэ? Бүлгээрээ юу аль эсвэл ганцаараа юу?” эсвэл “Дэр эсвэл зөөлөн чихмэл тоглоом цохиж уур уцаараа гаргах нь тухайн хүнд тус нэмэр болж чадах уу?” гэх зэрэг асуултууд асуужээ. Зөв хариултууд нь "ганцаараа" ба "үгүй" билээ.

Дараа нь эрдэмтэд тэднээс хувийн чанартай асуултууд асууcны үр дүнд ичимхий, меланхолик оролцогчид зөв хариулт илүү их өгсөн байна. Харин эсрэгээрээ хөгжилтэй, найрсаг экстравертууд бусад хүмүүсийн сэтгэлзүйн талаар ойлголт багатай байдгийг уг судалгаа харуулсан юм.

"Магадгүй меланхолик, интроверт хүмүүс нээлттэй, илэн далангүй хүмүүстэй харьцуулахад илүү бусдыг ажиглаж, үүнд их цаг зав зарцуулдаг учраас бусад хүмүүсийн сэтгэл зүйг сайн ойлгож чаддаг байх” хэмээн сэтгэл зүйч, эрдэмтэн Антон Голлвитцер хэлсэн юм. Түүний хэлж буйгаар интровертуудыг нийгэм ихэвчлэн сайн удирдагчид хэмээн хүлээн зөвшөөрдөггүй ч уг судалгааны үр дүнд бид тэдний хүчин чадлыг дутуу үнэлдэг болохыг харуулсан гэнэ. Мөн тэрээр зарим судалгаагаар интроверт хүмүүс хүнд, хэцүү үед бусдаас зөв шийдвэр гаргаж, бусдын үйлдлийг илүү сайн ойлгох чадвартай гэдэг нь батлагдсан талаар дурдсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх