Эрдэмтэд: Хатуу дэглэм барих нь хүмүүсийг ганцаардмал болгодог
Хоолоо хязгаарлах нь нийгмийн харилцаанд муу нөлөө үзүүлнэ
Хэрэв та яг одоо баярын өдрүүдэд жин нэмсэндээ гэмшин хатуу хоолны дэглэм барихаар шийдсэн бол түр азнаарай. Учир нь хоолоо хязгаарлах нь хүмүүсийн нийгэмшилд муу нөлөө үзүүлдэг болохыг Корнеллын их сургуулийн эрдэмтэд судалгаагаар баталжээ.
Тодруулбал эрдэмтэд сэдвийн хүрээнд долоон өөр туршилт явуулсан бөгөөд үр дүнд нь хоолоо хязгаарлах нь хүмүүсийг бусдаас тусгаарлагдсан, ганцаардмал мэдрэхэд хүргэдэг гэдэг нь тогтоогдсон юм. Зоог нь хүмүүсийг хооронд нь холбон ойр болгож, хязгаарыг арчин хаядаг нийгмийн харилцааны маш чухал хэсэг юм. Өөрөөр хэлбэл хүмүүс хамтдаа хооллосныхоо дараа илүү идэвхтэй харилцаж, бие, биедээ тааламжтай ханддаг байна.
Харин туршилтын хугацаанд хоолны хатуу дэглэм барьж байсан оролцогчид олон нийттэй харилцаа тогтоож чадалгүй, бусдаасаа тусгаарлагдсан мэдэрч байснаас гадна хүмүүс өөрийг нь шүүж, шүүмжилнэ хэмээн санаа зовниж байжээ.
"Дэглэм барьж буй хүмүүс олон нийттэй хамт хооллохгүй байснаар бие физиологийн хувьд бусадтайгаа хамт байгаа боловч сэтгэл зүйн хувьд бусдаас тусгаарлагдсан мэдрэмж авч, хоолоор дамжуулан нийгмийн харилцаа тогтоож чадахгүйд хүрдэг" гэж судалгааны багийн тэргүүн Кейтлин Вулли онцолжээ.