Хайх

FBI-ийн эсрэг зогсох Apple-ийг Facebook, Twitter дэмжиж байна

FBI-ийн эсрэг зогсох Apple-ийг Facebook, Twitter дэмжиж байна

Өндөр нууцлал

Text: Б.Амина


Зураг:

FBI буюу Америкийн засгийн газрын эсрэг бодолтой байгаа Apple корпорацийг Facebook, Twitter нар дэмжиж байна

Дэлхийд хамгийн их хэрэглэгчтэй ухаалаг гар утас үйлдвэрлэгч Apple корпорацийг FBI ямар ч iPhone утаснаас хэрэглэгчийн хувийн мэдээллийг авах боломжтой хэрэгсэл гаргахыг шаардсан байна. Хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүд энэхүү хэрэгслээ зөвхөн алан хядагч нартай тэмцэх зорилгоор ашиглана хэмээжээ.

FBI-ийн эсрэг зогсох Apple-ийг Facebook, Twitter дэмжиж байна (фото 1)

Харин саяхан Тим Кук Apple-ийн хэрэглэгчиддээ хандан ил захидал бичсэн бөгөөд үүндээ FBI-ийн шахалт болон үүний сөрөг нөлөөг тайлбарласан байна. Тэрбээр корпораци хэрэглэгчдийн хувийн мэдээллийг авах боломжтой хэрэгсэл бүтээх нь зөвхөн алан хядагчдын мэдээллийг цуглуулахад биш харин бүх хэрэглэгчдийн хувийн мэдээллийг задруулах аюултай талаар дурьджээ. Apple хэрэглэгчиддээ сөрөг нөлөө учруулах хэрэгслийг бүтээх хүсэлгүй байгаа шийдвэрийг Facebook болон Twitter-ийн төлөөлөгчид дэмжлээ. Twitter-ийн захирал Жак Дорси өөрийн хуудсаараа дамжуулан Тим Кукийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

 

цааш үзэх