Хайх

Флойд Мейведер Конор Макгрегортой тулалдахын өмнө ямар хоолны дэглэм барьсан бэ?

Флойд Мейведер Конор Макгрегортой тулалдахын өмнө ямар хоолны дэглэм барьсан бэ?

Хувийн тогооч нь дэлгэлээ

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Өнгөрсөн бямба гарагт мэргэжлийн боксын тамирчин Флойд Мейведер ба холимог тулаанч Конор Макгрегор нар боксын дүрмээр халз тулалдсаныг та санаж байгаа биз ээ. Тулаан Флойд Мейведерийн ялалтаар өндөрлөж, мэргэжлийн боксын домог болсон уг тамирчин карьерийнхээ 50 дах ялалтыг байгуулан, өөрийн байр сууриа бататгаад авсан юм. Тэгвэл тулааны өмнө Флойд маш эрчимтэй бэлтгэл хийхийн зэрэгцээ өдөр бүр тусгай хоолны дэглэм барьсан гэдгийг түүний хувийн тогооч Жей Сантьяго олон нийтэд дэлгэлээ.

Жей Сантьягогийн мэдээллэснээр Флойд Мейведерийн өглөөний цай өндөг, гэрийн нөхцөлд шарсан төмс, овьёос, шарвин болон гахайн мах, цацагт хяруулын махтай зайдас эсвэл хиам зэрэг махны сонголттой байжээ.

Харин тулаан болох өдөр хүртэл тэрээр өдрийн хоолондоо өдөр бүр шпагетти болоньез иддэг байсан гэнэ. Мөн энэхүү хоол нь түүний "comfort food" буюу сэтгэл санааг нь сэргээх зоог нь байсан гэдгийг ахлах тогооч онцолсон юм.

Үүнээс гадна Флойд Мейведерийн хоолны цэсэнд шорлосон тахианы мах болон будааны хачиртай, сүмстэй жигнэсэн тахианы мах багтдаг байжээ. Өөх тосгүй тахианы мах нь түүний уургийн хэрэгцээг бүрэн хангадаг гэж Жей Сантьяго хуваалцсан байна.

цааш үзэх