Forbes сэтгүүл хамгийн залуухан, баян оддыг нэрлэлээ
Жагсаалтыг Кайли Женнер тэргүүллээ
Forbes сэтгүүл саяхан энэ онд хамгийн өндөр орлого олсон алдартнуудын жагсаалтыг нийтэлсэн билээ. Уг жагсаалтыг "Diddy" нэрээрээ алдаршсан рэпер Шон Комбс 130 сая долларын орлоготойгоор тэргүүлснийг бид мэдээллэсэн байгаа.
Тус жагсаалтаас гадна Forbes сэтгүүл энэ онд хамгийн өндөр орлоготой ажилласан, залуухан оддын рейтингийг танилцуулсан байна. Харин энэ жагсаалтыг Кайли Женнер тэргүүлжээ. Өдгөө дөнгөж 19 настай залуу бүсгүй нэг жилийн хугацаанд өөрийн "Kylie Cosmetics" брэндийн ачаар 41 сая доллар олсон гэх гайхалтай үзүүлэлт гаргасан байна. Залуу алдартнуудын дунд нэгдүгээр байранд бичигдсэн Кайли Forbes-ын үндсэн жагсаалтын 59 дэх байрыг эзэлсэн юм. Хамгийн залуухан, баян оддын жагсаалтын хоёрдугаар байранд дуучин Жастин Бибер бичигджээ. Тэрээр одоо 23 настай бөгөөд энэ онд 83,5 сая долларын ашигтай ажилласан байна.
Ингээд өнгөрсөн 365 хоногт хамгийн их орлого олсон, 30 нас хүрээгүй шилдэг арван оддыг харцгаая:
1. Кайли Женнер, 41 сая доллар, 19 настай
2. Жастин Бибер, 83,5 сая доллар, 23 настай
3. Жордан Смит, 34,5 сая доллар, 23 настай
4. Chance the Rapper, 33 сая доллар, 24 настай
5. Неймар, 37 сая доллар, 25 настай
6. Дэмиен Лилард, 38,4 сая доллар, 26 настай
7. Эд Ширан, 37 сая доллар, 26 настай
8. Флетчер Кокс, 33,4 сая доллар, 26 настай
9. The Weeknd, 92 сая доллар, 27 настай
10. Эндрю Лак, 50 сая доллар, 27 настай