Германд үслэг эдлэлийн үйлдвэрүүдийг хаана
Одооноос эхлэн Герман улс бүх үслэг эдлэлийн үйлдвэрүүдээ хаах болно. Тус улсын эрх баригчид амьтдын эрхийг хамгаалдаг PETA байгууллагын эсэргүүцэлтэй тулгарснаар энэхүү шийдвэрийг гаргах болжээ.
Шинэ хууль аль хэдийнэ хэрэгжээд эхэлсэн бөгөөд ирэх таван жилийн хугацаанд үслэг эдлэл боловсруулдаг бүх үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоох ёстой юм. Сонирхуулахад Их Британи, Хорват, Япон улсын газар нутаг дээр ижил хууль үйлчилдэг билээ.
Үслэг эдлэлийн эсрэг "fur free" хөдөлгөөнд түүнчлэн Yoox Net-a-Porter групп нэгдээд байгаа юм. Ингэснээр одооноос эхлэн Net-a-Porter, Yoox, Mr Porter ба The Outnet гэх онлайн дэлгүүрүүд байгалийн гаралтай үслэг эдлэл, аксесуар ба хувцас худалдахгүй аж.