Хайх

Giveaway Gift 3: Oracle эмнэлгийн нүхжилт, нөсөө толбо, үрчлээсний эсрэг үйлчилгээнд 5 удаа орох эрх

Солонгос бүсгүйчүүдийн эрүүл, толигор арьсны нууц

Text: Д.Марал


Солонгосын Oracle эмнэлэг нь арьс, гоо заслын бүх төрлийн асуудалд тохирсон эмчилгээ хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хийж, арьс арчилгааны шинэ стандартыг тогтоох зорилготой ба Монголд мастер франчайзын тусгай эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа тул заавал Солонгос явалгүйгээр эх орондоо баталгаатай үйлчилгээ авах боломжтой болоод байгаа билээ. 

Тэгвэл бид өнөөдрийн BURO. Luxury Giveaway-дээ зориулан Oracle эмнэлгийн хамгийн эрэлттэй, 390,000₮ үнийн дүн бүхий үйлчилгээнд таван удаа орох эрхийг бэлэг болгож байна. Үүгээр ч зогсохгүй 50,000₮ үнэ бүхий арьс оношилгоо болон эмчийн зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой юм. Толигор, эрүүл арьстай болохыг хүсэж байна уу? Тийм бол анхаарлаа нааш хандуулан үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, Giveaway-ийн нөхцөлүүдийг бүрэн хангахаа мартуузай.

Giveaway Gift 3: Oracle эмнэлгийн нүхжилт, нөсөө толбо, үрчлээсний эсрэг үйлчилгээнд 5 удаа орох эрх (фото 1)

Нэг удаагийн оролтод багтсан үйлчилгээнүүд

“Toning” лазер эмчилгээ

Энэхүү үйлчилгээ нь Солонгост хамгийн түгээмэл хийгддэг аюулгүй бөгөөд өндөр үр дүнтэй эмчилгээ юм. 1064нм урттай гэрлийн долгионоор арьсны өнгөн болон гүн давхаргыг гэмтээхгүйгээр нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр үүсдэг арьсны гүний гэмтлийг нөхөн төлжүүлж, өнгийг нь сэргээж, сэвх болон нөсөө толбыг бүдгэрүүлэх чадвартай. Меланин гэх будагч бодис агуулдаг меланоцит эсийн үйл ажиллагаа хэвийн бус болсноор арьсан дээр нөсөө толбо үүсдэг. Харин “Toning” лазер эмчилгээ нь тэрхүү илүүдэл меланиныг задалж, меланин үүсгэгч эсийн ялгаруулалтыг бууруулан арьсны бүтцийг сэргээдэг юм. Үүгээр ч зогсохгүй нүхжилт агшааж, хялгасан үрчлээс арилгаж, арьсны өөрийн нөхөн төлжих үйл явцыг эрчимтэй дэмжсэнээр эрүүл, гялалзсан арьсыг бий болгодог. Эмчилгээний хугацаа 10-15 минут үргэлжилдэг тул завгүй амьдралын хэмнэлтэй хүмүүст тохиромжтой билээ.

  • Эмчилгээний дараа арьсан дээр тав тогтохгүй, мөн нөхөн төлжих хугацаа шаардлагагүй.
  • Нөсөөжилтийг арилгаад зогсохгүй арьсыг гүнээс нь нөхөн төлжүүлэх тул улайлт, эмзэгшилт зэрэг асуудлуудыг давхар шийднэ.
  • Эмчилгээний дараа шууд нүүрээ усаар угааж, нүүрний будаг хэрэглэж болно.
  • “Toning” лазер эмчилгээ нь коллагены нөхөн төлжилтийг дэмждэг тул хялгасан үрчлээс болон нүхжилтийн эсрэг сайн үр дүн үзүүлнэ.
  • Дийлэнх хүмүүс уруулын арьсандаа төдийлөн анхаарал хандуулдаггүйн улмаас уруул орчмын арьс хэт ягаан туяаны нөлөөгөөр гэмтэж, хүрэн өнгөтэй болдог. Тэгвэл тус эмчилгээ нь уруул орчмын арьсыг цайруулж, хүрэн өнгийг арилгана.
  • “Vitamin C” эмчилгээтэй хослуулан хийлгэвэл илүү үр дүнтэй.
  • Эмчилгээний дараа нарнаас хамгаалах тос тогтмол хэрэглэх шаардлагатай.

“Vitamin C” бүтээгдэхүүнтэй эмчилгээ

Энэхүү эмчилгээнд хэрэглэдэг Vitamin C нь 90% ацерола жимсний агууламжтай цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Арьсыг эмзэглүүлэлгүй өнгийг нь сэргээж, нөхөн төлжилтийг дэмжин, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Хол ойрын богино долгионы улмаас гэмтсэн арьсыг нөхөн төлжүүлж, сэвх болон нөсөө толбыг мэдэгдэхүйц бүдгэрүүлнэ. Үүнийг “Toning” лазер эмчилгээтэй хослуулан хийлгүүлснээр эмчилгээний үр дүн илүү нэмэгдэж, арьс маш хурдан өөгүй, эрүүл, булбарай болно.

  • Тусгай ионжуулалттай төхөөрөмжийн тусламжтайгаар Vitamin C нь арьсанд илүү гүн нэвтэрч үйлчлэх болно.
  • Эмчилгээ хийгдэж байх явцад арьсанд таагүй мэдрэмж төрөхгүй.
  • Ацерола жимснээс гаргаж авсан Vitamin C нь олон тооны туршилт, судалгааны ард гарсан бүтээгдэхүүн юм. Үүнийг бүх төрлийн арьсанд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд арьс эмзэгшүүлж, харшил үүсгэхгүй.

“Cryo” арьс тайвшруулах эмчилгээ

Уг эмчилгээ нь цельсийн 0-5 хэмтэй хүйтэн төхөөрөмжийн тусламжтайгаар эсийн түвшинд арьсны эластин болон коллагены нөхөн төлжилтийг дэмжиж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг. “Toning” лазер болон “Vitamin C” эмчилгээний дараа арьсыг маш сайн тайвшруулж, чийгшүүлдэг тул хамгийн сүүлд “Cryo” эмчилгээг хийлгэвэл тохиромжтой.

Oracle Clinic Mongolia

Хаяг: ХУД, Regis Place Tower, 3-р давхар

Утас: 77181199

Instagram: @oracle.clinic_mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх