
IKEA асар хурдан хугацаанд угсрагддаг тавилга зохион бүтээлээ
Төгс шийдэл
IKEA брэнд тавилга угсрах төвөгтэй асуудлыг шийдвэрлэж байна. Тэд ямар нэг тусгай багаж хэрэгсэл шаардагдахгүй, хоорондоо зүгээр л бэхлэгдэн түгжигддэг модон тавилга танилцуулжээ. Энэ нь одооноос эхлээд ямар нэг боолт, түлхүүр зэрэг багаж хэрэгслийг мартаж болно гэсэн үг юм. Жишээ нь Lisabo ширээг гурван минутын дотор л угсрах болно.