Хайх

Ирина Шейк ба Брэдли Купер нар охиноо Нью-Йорк хотод өсгөнө

Ирина Шейк ба Брэдли Купер нар охиноо Нью-Йорк хотод өсгөнө

Тэд хүүхдээ хамтран өсгөхөөр тохиролцжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Загвар өмсөгч Ирина Шейк ба жүжигчин, найруулагч Брэдли Купер нар хүүхдээ хамтран асран хамгаалахаар тохиролцсон бөгөөд энэ хэлэлцээрийн дагуу хоёр настай Леа де Сьен Шейк Куперыг Нью-Йорк хотод өсгөх шийдвэрийг гаргажээ.

Ирина ба Брэдли нар өнгөрсөн сард салсан хэдий ч эцэг, эхийн үүргээ маш сайн ухамсарлаж, хүүхэд өсгөх тал дээр маш хариуцлагатай ханддаг тул тэдний хооронд хүүхэд хамтран асран хамгаалах албан ёсны гэрээ байдаггүй гэдгийг Elle сэтгүүл мэдэгджээ. Мөн тэдний охинтойгоо өнгөрөөх цаг хугацаа ажлын хуваариас нь шалтгаална гэдгийг эх сурвалж нэмж онцолсон юм.

Эргэн сануулахад Брэдли Купер ба Ирина Шейк нар 2015 онд болзож эхэлсэн бөгөөд хосууд үүнээс хоёр жилийн дараа охинтой болсон юм. Харамсалтай нь тэд дөрвөн жил хамтран амьдарсны эцэст өнгөрсөн сард салах шийдвэр гаргасан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх