Канье Уэст АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ
Илон Маск түүнийг дэмжихээ мэдэгдсэн байна
Рэппер Канье Уэст 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо албан ёсны Twitter хуудсаараа дамжуулан зарласан байна.
"Бид одоо бурханд итгэж, үзэл санаагаа нэгтгэж, ирээдүйгээ бүтээлцэж, Америкт өгсөн амлалтаа биелүүлэх ёстой. Би АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо" хэмээн Канье бичжээ.
We must now realize the promise of America by trusting God, unifying our vision and building our future. I am running for president of the United States! #2020VISION
— ye (@kanyewest) July 5, 2020
Харин түүний энэ мэдэгдэлд Илон Маск "Би чамайг бүрэн дүүрэн дэмжиж байна" хэмээн дэмжлэгээ илэрхийлсэн байна.
You have my full support!
— Elon Musk (@elonmusk) July 5, 2020
Канье Уэст бүр 2015 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан юм.