Хайх

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд

Таны ажлыг хялбарчлах хөтөч

Text: Б.Энххүслэн


Та хэдэн арван дэлгүүрээр орсон ч сэтгэлд нийцэх бэлгээ олохгүй, эцэс сүүлдээ шоппинг хийх тэнхэлгүй болж, алтан цагаа үрж байсан л биз дээ? Энэхүү хөтөч нь алдаагаа дахин давтахгүй байхад тань туслах болно.

Арванхоёрдугаар сар дуусах дөхсөн байна. Энэ нь шинэ жилийн баяр ойртож, улс даяараа баярын уур амьсгалд орсныг илтгэхийн сацуу хайрлаж, хүндэлж явдаг хүмүүстээ бэлэг сонгох болсныг мэдэгдэж буй нэг төрлийн сануулга юм. Энэ үед олон хүн “Хаанаас, юу авах вэ?” гэсэн хэцүүхэн асуулттай тулгарч байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Ялангуяа, өдрийн хагасыг автомашины түгжрэлд зарцуулж байгаа энэ өдрүүдэд стресстэн байж сэтгэлдээ бүрэн нийцээгүй бэлэг сонгох нь цөөнгүй тохиолддог билээ. Тиймээс та ухасхийж гараад хий дэмий цагаа үрэхээсээ өмнө яг одоо шинэ жилтэй холбоотой ямар бэлгүүд болон урамшууллууд зарлагдсан байгааг эндээс уншиж эхлээд сонголтоо хийгээрэй.

Бид энэхүү бэлгийн хөтчөө дэлхийн томоохон брэндүүдийг нэг дор цуглуулсан Сэнтрал Тауэр худалдааны төвд байрлах нийт 13 брэндийн бүтээгдэхүүнүүдээр бүрдүүлсэн билээ.

1/13

HUGO BOSS

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 1)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 2)

Hugo Boss брэнд бол дээд зэрэглэлийн хувцас, аксесуар, үнэртэн үйлдвэрлэдэг, загварын салбартаа өөрсдийн гэсэн байр сууриа бэхжүүлсэн Германы төдийгүй дэлхийн томоохон загварын орднуудын нэг билээ. Hugo Boss нь аль хэдийнээ “Boss Bottled”, “Hugo Now” үнэртэн, ажил хэрэгч цүнх, HB логотой тэлээ, BOSS бичигтэй футболка, тейлор хийцтэй хослол зэрэг  бүтээгдэхүүнээ зах зээлд алдаршуулж чадсан юм. Тиймээс хэрэв та дотнын хүндээ, тэр дундаа эрэгтэй хүнд бэлэг барих гэж байгаа бол Сэнтрал Тауэрын нэг давхарт байрлах Hugo Boss-ын шинэ жилийн тусгай багцаас сонголтоо хийгээрэй. Тус багц нь алдарт HB монограмтай тэлээ, гуулин чимэглэлтэй зөөлөн арьсаар хийсэн матт мөнгөний хавчуурга болон сэтгэл сэргээсэн үнэртэй ус гэх дийлэнх эрчүүдэд хэрэгцээтэй байдаг, сэтгэлд нь нийцэх гурван бүтээгдэхүүнээс бүрдсэн билээ.

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 3)
Мөнгөний хавчуурга
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 4)
"Hugo Now” үнэртэн
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 5)
Тэлээ

2/13

BURBERRY

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 6)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 7)

Сэнтрал Тауэрийн нэг давхарт байрлах Burberry-ийн хамт олон Итали улсад үйлдвэрлэсэн зөөлөн тугалын арьсаар хийсэн тэлээ, түрийвч, картны гэртэй бэлгийн багцыг бүсгүйчүүддээ зориулан бэлтгэсэн байна. Эдгээр аксесуарууд нь ажил хэрэгч эмэгтэй, гэрийн эзэгтэй, хайртай ээж гээд хэн ч бай бүх эмэгтэйчүүдэд тохиромжтой бөгөөд Burberry-ийн таних тэмдэг болсон beige өнгөтэй гэдгээрээ онцлог юм.

Тэлээний хувьд даашинз, пиджак, цамц, тэр ч байтугай өвлийн курткатай загварчлах боломжтой бөгөөд гэгээлэг өнгөтэй учраас хар өнгийн монохром төрхөд гоёмсог деталь болно.

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 8)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 9)

3/13

Mélange - VERSACE JEANS COUTURE

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 10)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 11)

Хэрэв та цоглог, эрч хүчтэй залуучуудад, эсвэл гар урлал болон нарийн деталиудад дурладаг өнгөлөг стильтэй хүнд бэлэг сонгох гэж байгаа бол Versace Jeans Couture брэндийн бүтээгдэхүүнүүд нүдээ олсон сонголт болно. Тус брэнд нь кутюр элементтэй streetwear хувцсыг урладгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл тэд гудамжны хэв маягтай жийнсэн өмд, бомбер, малгайтай цамц зэргийг хийхдээ дээд зэрэглэлийн материал, өндөр ажиллагаатай хээ, хатгамал болон чимэглэлийг түлхүү оруулдгаараа алдартай. Versace Jeans Couture брэндийг Сэнтрал Тауэрт байрлах Mélange дэлгүүр албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг билээ.


4/13

NIOXIN

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 12)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 13)

Nioxin брэндийн судалгааны лаборатори анх 1987 онд үүсгэн байгуулагдаж байхад хүмүүс хуйхныхаа эрүүл мэндэд анхаарах нь байтугай өдөр бүр үсээ угаадаг, хүчтэй, ширүүн бүтэцтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг зэрэг олон алдаа гаргадаг байлаа. Учир нь тус салбарт хийгдсэн эрдэм шинжилгээний ажлууд хангалтгүй байсан бөгөөд Nioxin брэнд асуудлыг олж харан хуйхны арчилгааг онцолж эхэлсэн юм. Одоогийн байдлаар тус брэнд нь хуйхыг залуужуулах Co-Zyme10™, чийгшүүлэх үйлчилгээтэй Glyco-Fused Complex™, гялалзсан эффект өгдөг Smoothplex™, үсний өнгийг хадгалдаг Glyco-Color Shield™ болон бусад дэвшилтэд технологиудыг нэвтрүүлээд байна.

Энэхүү бүтээгдэхүүнийг та Сэнтрал Тауэрын хоёр давхраас олох боломжтой. Тэд бэлгийн эрэлд гарсан хүмүүстээ зориулан үс уналтын эсрэг (үс өтгөрүүлэх давхар үйлчилгээтэй) шөнийн болон өдрийн серумыг санал болгож байгаа юм. Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэснээр 8 долоо хоногийн дотор үс уналтыг бууруулдаг нь судалгаагаар нотлогдсон билээ.

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 14)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 15)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 16)

5/13

HOGL - STEVE MADDEN

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 17)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 18)

Шинэ жилийн баярыг гялалзсан шигтгээ, саагүйгээр төсөөлшгүй. Энэ л өдөр өрөөний чимэглэлээс авахуулан гацуур мод гял цал чимэглэлүүдээр бүрхэгддэг бөгөөд үдшийн төрхөө бид орчиндоо тааруулан бүрдүүлдэг уламжлалтай билээ. Тэгвэл тус баярын дресскодонд төгс нийцдэг брэндүүдийн нэг бол яахын аргагүй Америкийн Steve Madden загварын ордон юм. Steve Madden-ы урладаг гоёмсог чимэглэлтэй өсгийтэй гутлууд нь баяр, ёслолд тохиромжтойгоос гадна минимал төрхөнд илүү өнгө нэмэх зорилгоор өдөр тутамд ч өмсөж болох давуу талтай. Steve Madden брэндийн загварууд Сэнтрал Тауэрын HOGL дэлгүүрт бий.

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 19)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 20)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 21)

6/13

BISHRELT BEAUTY - SHISEIDO

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 22)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 23)

145 жилийн түүхтэй, дэлхийн хамгийн анхны гоо сайхны брэнд гэх тодотголтой Японы Shiseido брэндийг Bishrelt Beauty албан ёсоор Монголын хэрэглэгчдэд хүргэдгийг билээ. Bishrelt Beauty энэ удаа шинэ жилийг тохиолдуулан Shiseido-ийн Benefiance багцыг санал болгож байна. Тус багц нь арьсны мэдээлэл дамжуулах чадварыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний арьсанд үзүүлэх нөлөөг нэмэгдүүлдэг ReNeura технологиор хийгдсэн бөгөөд арьсыг толигор болгодог давхар үйлчилгээтэй билээ. Мөн эрт цэвэршилт буюу гормоны баланс алдагдсанаас үүдэлтэй хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгийг багасгаж, 24 цагийн турш арьсыг чийгээр хангаж, үрчлээ үүсэхээс сэргийлж, хялгасан үрчлээг багасгаснаар таны арьсыг залуухан, гэрэлтсэн болгоно. Энэхүү бүтээгдэхүүн нь парабен агуулаагүй, арьсны нүхийг бөглөхгүй бөгөөд 35-44 насны хуурай болон хэвийн арьстай хүмүүст илүү тохиромжтой билээ. Benefiance багцад өдрийн эмульс, баяжуулсан шөнийн тос, хөгшрөлтийн эсрэг зовхины тос багтсан байна. Мөн Bishrelt Beauty нь тус багцаас худалдан авалт хийсэн хүмүүстээ тусгай бэлгийг дагалдуулж байгаа юм.

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 24)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 25)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 26)

7/13

MONTBLANC

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 27)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 28)

Уран бүтээлч, улс төрч, бизнесмэн гээд хэн бүхэнд таалагдах бэлэг Сэнтрал Тауэрын нэг болон хоёр давхруудад байрлах Montblanc брэндэд бий. Мontblanc-ийн бүтээгдэхүүнүүд өндөр чанартай төдийгүй Анна Франк, Жонни Депп, Чарли Чаплин, Эдуард Нортон зэрэг үе үеийн болоод салбар салбарын шилдгүүдийн таалалд нийцдэг нь нэр хүндийнх нь баталгаа болдог билээ.

Montblanc-аас та үзгэн бал, цаг, цүнх, тэлээ, картны гэр, түлхүүрийн оосор гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээс сонгох боломжтой. Мөн эдгээрээс гадна Montblanc брэнд нь хөгжим сонирхогчдодоо зориулан Montblanc MB 01 чихэвчээ санал болгож байгаа юм. Тус чихэвч нь өдрийн турш утсаар ярьж, дуу сонссон ч тав тух алдагдуулахгүй зөөлөвчтэй бөгөөд гаднах орчны дуу чимээг арилгаж, анхаарлаа төвлөрүүлэхэд туслах горимын сонголттой билээ. Түүнчлэн энэхүү бүтээгдэхүүн нь сонгодог дизайнтай тул ямар ч хүний сонирхолд нийцэх болно.

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 29)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 30)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 31)

8/13

FREYWILLE

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 32)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 33)

Freywille гоёл, чимэглэлийн брэнд нь зөвхөн ээмэг, бөгж, зүүлт зэргийг урлахаас гадна аксесуар бүрээ урлагийн бүтээлүүдтэй холбодог онцлогтой юм. Тэд байгалийн эд, юмсыг абстракт, өнгөлөг деталиудтай хослуулдгаараа алдартай Густав Климт, импрессионизмыг бий болгосон эрхмүүдийн нэг Клод Моне, Австрын нэрт контемпорари артист Фриденсрайх Хундертвассер болон бусад домогт зураачдын бүтээлүүдийг өөрсдийн гаргасан онцгой дизайнтай гоёл, чимэглэл дээрээ буулгадаг билээ. Freywille-ийн бүтээгдэхүүнүүд олон мянган хар зураг, түүхийн судалгаа хийсний үр дүнд бэлэн болдог тул нэг цуглуулгыг урлахад хоёр жил хүртэлх хугацааг зарцуулдаг байна.

Аксесуар цуглуулж, урлаг сонирхдог хүнд гарцаагүй таалагдах энэхүү брэнд нь Сэнтрал Тауэрын хоёр давхарт худалдаалагдаж байгаа юм. Тэд “Hommage a Vincent van Gogh – ÉTERNITÉ” буюу бүх цагийн үеийн хамгийн агуу уран бүтээлчдийн нэг Винсент ван Гог-ын хүндэтгэлд зориулан гаргасан галан эмаль бүхий 24 каратын алтан бүрмэл загваруудыг санал болгож байна. Энэхүү цуглуулгыг урлахад Ван Гогийн “Almond Blossom”, “The Starry Night” болон “Sunflowers” бүтээлүүдээс урам зориг авчээ.

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 34)

9/13

CLOTHING WORKSHOP

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 35)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 36)

Бидний мэдэх Clothing Workshop үндэсний брэнд нь шинэ жилийнхээ бэлтгэлийг бүрэн хангасан байна. Тэд үдшийн төрхөө бүрдүүлэхэд тохиромжтой шинэ загварын гоёмсог даашинзуудыг урлажээ. Брэндийн гоёлын цуглуулгад нь тансаг бөгөөд даруухан хэв маягтай торгон даашинз, шинэ жилийн уур амьсгалыг цогцлоосон саа, шигтгээтэй даашинз гээд өнгө, силуэт, материалын олон сонголттой загварууд багтсан байна. Түүнчлэн Clothing Workshop-ын даашинзууд нь ханцуй, энгэр, хормойдоо жижигхэн атлаа чамин деталиудтай болжээ.

Тус брэндийг зорихоор төлөвлөж буй танд дуулгахад, зарим сонгогдсон загварууд нь 20-40% хямдралтай худалдаалагдаж байгаа гэнэ.


10/13

SWAROVSKI

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 37)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 38)

Монголын Swarovski брэндийн албан ёсны дэлгүүрт шинэ өнгийн загварууд ирсэн байна. Тэдгээрээс та Swarovski Constella буюу сайн чанарын нарийн металл суурин дээр өндөр мэдрэмж шаардсан зүсэлтүүдийг хийж, Swarovski циркон шигтгээгээр гоёсон яг л огторгуйд гялалзах шөнийн тэнгэр мэт үнэт эдлэлүүдээс сонгож, дотнын хүнээ баярлуулаарай.

Swarovski-ийн гоёл, чимэглэлүүд нь эмэгтэйчүүдийн аксесуарын хайрцганд байвал зохих гоёлуудын нэг бөгөөд арга хэмжээ, оффис, аялал зугаалга гээд бүх л нөхцөлд зүүхэд тохиромжтой байдгаараа давуу талтайг сануулъя.

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 39)

11/13

Beauty Success - Sisley Paris

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 40)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 41)

Сэнтрал Тауэрт байрлах бас нэгэн анхаарал татсан гоо сайхны брэнд бол яахын аргагүй бүтээгдэхүүн нь дэлхийн 90 гаруй улсад борлуулагддаг Францын Sisley Paris билээ. Энэхүү брэндэд олон нэр төрлийн бүтээгдэхүүн байдгаас Sisleÿa L'Intégral Anti-Âge багцыг бид онцолж байна. Sisleÿa L'Intégral Anti-Âge нь стресс, амьдралын хэв маяг, аливаа зүйлийг зохистой хэмжээнээс нь хэтрүүлэх хандлагаас болж үүссэн үзэгдэхүйц шинж тэмдгүүдийг багасгах хөгшрөлтийн эсрэг цогц шийдэл юм. Тус бүтээгдэхүүнд агуулагддаг эрчимжүүлэх идэвхт орцууд болон нөхөн төлжүүлж, ширхгийн бүтцийг зохион байгуулах идэвхт орцууд нь эсийн эргэлтийг сайжруулах ач холбогдолтой байна. Хайртай хүмүүстээ байгалийн ид шид, мэсгүй залуу насыг бэлэглэцгээе.

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 42)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 43)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 44)

12/13

AYANCHIN OUTFITTERS – UGG

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 45)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 46)

Монголын богино зунтай, жавар тасхийсэн урт өвөлтэй, эрс, тэс уур амьсгалтай нөхцөлд амьдардаг бидний хувьд өвлийн хувцас, гутал болон бусад эдлэлүүд өндөр хэрэгцээтэй байдаг. Тэр ч утгаараа энэ бол хэзээ ч, хэнд ч бэлэглэсэн үнэ цэнэтэй байх бэлэг билээ. Тиймээс л бид UGG брэндийг онцолж байгаа юм. Учир нь тус брэнд нь бүтээгдэхүүнээрээ дамжуулан тав тухтай, дулаан бас загварлаг байдлыг зэрэг олгож чаддаг билээ.

Ayanchin Outfitters дэлгүүрт UGG-ийн урт, богино түрийтэй, элгэн, арьсан, чимэглэлтэй, цулгуй гээд арвин сонголтууд бий. Мөн Ayanchin-д эмэгтэй углаашны шинэ загварууд ирсэн байна.

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 47)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 48)

13/13

SOD’S BOUTIQUE - BALLY

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 49)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 50)

Та олон жил эдлэх, чанартай бэлэг сонгох хүслээ Bally брэндээс гүйцэлдүүлээрэй. Сэнтрал Тауэрын Sod’s boutique-д Швейцарын Bally брэндийн хэтэвч, тэлээ зэрэг аксесуарууд болон гутлын шинэчлэгдсэн загварууд ирсэн байна. Түүнчлэн тус брэндийн Vibram ул, нэхий доторлогоотой гутлыг сонгон ууланд авирах сонирхолтой хүмүүстээ бэлэглэж хүслийн жагсаалтыг нь биелүүлээрэй.

Bally нь хэт чамин, хэт олон детальтай бус чанарыг эрхэмлэн маш сонгодог, энгийн загваруудыг урладаг онцлогтой юм. Тиймээс та тансаг зэрэглэлийн, классик хэв маягт дурладаг хүмүүст таалагдах бэлгээ Sod’s boutique-ээс олоорой.

Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 51)
Сэнтрал Тауэр дахь 13 брэндээс сонгож болох шинэ жилийн онцгой бэлгүүд (фото 52)

Сэнтрал Тауэр

Хаяг: СБД, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2

Утас: 7012-2889

Facebook: Central Tower

Instagram: @centraltowerub

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх