Хайртай хүндээ өгөх хамгийн гоё бэлэг: BURO x DTS Beauty Box
Дотор нь юу орсныг харцгаая
Улаанбаатар хотноо тэр бүр олддоггүй ховор нандин, чанартай зүйлс санал болгох DTS дэлгүүр албан ёсоор үүд хаалгаа нээснийг тохиолдуулан бид тус дэлгүүртэй хамтран custom-made Beauty Box худалдаанд гаргалаа. Бюрогийн болон DTS-ийн хамт олон өөрсдийн олон жилийн судалгаа, туршлага дээр суурилан тус хайрцагт хамгийн үр дүнтэй, сайн чанарын бүтээгдэхүүнүүдийг тусгайлан шилж хийсэн бөгөөд хэрэглэгчдээ зөвхөн гаднаас нь төдийгүй дотроос нь гэрэлтүүлэхийг хүссэндээ хайрцгийн дизайнд ч хүртэл онцгой ач холбогдол өглөө.
BURO x DTS Beauty Box-г боловсруулахдаа бид тусгай дизайн гарган гараар урласан тул цаашид ч танд олон янзаар хэрэглэгдэх, дурсамжтай бөгөөд дахин давтагдашгүй эд зүйл болно гэж найдаж байна. Эрэгтэй болон эмэгтэй гэх хоёр төрлийн хайрцагт бид нийт дөрвөн төрлийн багц санал болгож байгаа тул хүн бүр өөрт тохирох багцаа эндээс олох боломжтой билээ.
Blue Box I
Минимал будалт эрхэмлэдэг эмэгтэйд
La Base Pro Perfecting and Smoothing Makeup Primer by Lancôme
Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн хүмүүс юуны түрүүнд арьсыг нь маш гөлгөр, нэгэн жигд гадаргуутай болгодог талаар магтан дуулдаг. Мөн мэдээж хэрэг мейкапыг 24 цагийн турш шинэ хэвээр нь хадгалж, урсахаас нь сэргийлдэг. Нүх сүв бөглөхгүй хэрнээ арьсны гадаргүйг өөгүй тэгш болгодог ид шидтэй.
Love Story by Chloé
Хайр болон аз жаргалыг үнэрээр тодорхойлбол Love Story хамгийн оновчтой сонголт болох байх. Үнэртэх төдийд л таны нүүрэнд инээмсэглэл тодруулах энэхүү сүрчиг нь хаврын цэцэгс мэт шинэхэн, хөнгөн бөгөөд зөөлөн, мөн маш эмэгтэйлэг, цэвэр үнэртэй юм. Өдрийн ямар ч цагт, ямар ч нөхцөлд тохиромжтой төдийгүй зарим эмэгтэйчүүдийн хувьд Love Story нь хуримын өдрийн сүрчигний сонголт болдог билээ.
Dior Addict Lip Glow Duo by Dior
Ихэнх бүсгүйчүүд Dior Addict уруулын тосыг маш олон жилийн турш хэрэглэж ирсэн байдаг. Уруулын арьсыг чийгшүүлэхийн зэрэгцээ багахан хэмжээний туяа оруулдаг нь байгалийн, дур булаам төрхийг бий болгодог. Бүтэц нь мөн хэт наалдамхай биш тул олон хүний таашаалд нийцдэг must-have бүтээгдэхүүн болсон нь аргагүй биз ээ.
La Palette Nude Beige by L'Oreal
Энэхүү бүтээгдэхүүний онцлогийг товчхон тайлбарлавал нэг л палет дотор бүх хэрэгтэй өнгөнүүд агуулагддаг, цүнхэнд авч явахад авсаархан, праймер түрхээгүй байсан ч тогтоц сайтай, бүтэц нь зөөлөн атлаа өндөр нягтшилтай тул уусгахад хялбар, мөн хамгийн гол нь өндөр зэрэглэлийн чанартай тул арьсанд хоргүй. Rose болон Beige гэх хоёр төрлийн өнгөний сонголттой палет байдгаас Beige нь илүү дулаан туяанууд ихтэй бөгөөд дотроо 6 матт, 4 гялтганасан өнгө агуулдаг тул илүү байгалийн зөөлөн будалтууд хийхэд тохиромжтой.
Moisture Surge Face Spray by Clinique
Зах зээл дээрх шилдэг чийгшүүлэгч спрей. Мейкап бэхжүүлж, арьсанд илүү чийглэг гэрэлтсэн эффект өгч, зуны улиралд үндсэн чийгшүүлэгчийн үүргийг гүйцэтгэж, өвөл мөн арьсыг илүү гүн чийгшүүлэн хамгаалдаг Clinique брэндийн энэхүү бүтээгдэхүүн нь олон үүргийг нэг дор гүйцэтгэх тул танд өдөр тутам, тогтмол хэрэг болно. Найрлагадаа алое агуулдаг тул арьсыг тань тайвшруулж, эрүүл харагдуулна. Цацах үед маш нимгэн атлаа нэгэн жигд бүрхүүл үүсгэх бөгөөд тослог мэдрэмж огт төрүүлэхгүй. Та яг одоо туршаад үзээрэй!
Blue Box II
Будаагүй мэт будаж, уруулаа тодотгох дуртай эмэгтэйд
Touche Éclat Cushion Foundation by Yves Saint Laurent
Арьсыг байж болох хамгийн байгалийн харагдуулахын зэрэгцээ өө сэв дарж нэгэн жигд гадаргуутай болгох, мөн дотроосоо гэрэлтсэн, эрүүл, чийглэг эффектийг бий болгох Touche Éclat cushion нь YSL брэндийн бестселлер бүтээгдэхүүн билээ. Мөн савлагаа нь маш гоёмсог хийцтэй тул хэрэглэхэд тааламжтай байна.
Love Story by Chloé
Хайр болон аз жаргалыг үнэрээр тодорхойлбол Love Story хамгийн оновчтой сонголт болох байх. Үнэртэх төдийд л таны нүүрэнд инээмсэглэл тодруулах энэхүү сүрчиг нь хаврын цэцэгс мэт шинэхэн, хөнгөн бөгөөд зөөлөн, мөн маш эмэгтэйлэг, цэвэр үнэртэй юм. Өдрийн ямар ч цагт, ямар ч нөхцөлд тохиромжтой төдийгүй зарим эмэгтэйчүүдийн хувьд Love Story нь хуримын өдрийн сүрчигний сонголт болдог билээ.
Red Lipstick Travel Collection by Dior
Dior брэндийн алдат Rouge Dior 999 будаг нь бүх цаг үед жагсаалтын тэргүүнд бичигдэж, хамгийн хүсэмжит улаан уруулын будгаар нэрлэгддэг билээ. Чийглэг бүтэцтэй тул уруулыг эрүүл харагдуулж, түрхэх бүрт өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Энэхүү аяллын тусгай сетэнд сонгодог 999-ээс гадна матт 999, металик 999 гэсэн сонголтууд багтсан нь бүгд танд зайлшгүй байх хэрэгтэй улаан будагнууд мөн юм.
La Palette Nude Rose by L'Oreal
Энэхүү бүтээгдэхүүний онцлогийг товчхон тайлбарлавал нэг л палет дотор бүх хэрэгтэй өнгөнүүд агуулагддаг, цүнхэнд авч явахад авсаархан, праймер түрхээгүй байсан ч тогтоц сайтай, бүтэц нь зөөлөн атлаа өндөр нягтшилтай тул уусгахад хялбар, мөн хамгийн гол нь өндөр зэрэглэлийн чанартай тул арьсанд хоргүй. Rose болон Beige гэх хоёр төрлийн өнгөний сонголттой палет байдгаас Rose нь илүү хүйтэн туяанууд ихтэй бөгөөд дотроо 4 матт, 6 гялтганасан өнгө агуулдаг тул энгийнээс гадна илүү зоригтой будалтууд хийхэд тохиромжтой.
Moisture Surge Face Spray by Clinique
Зах зээл дээрх шилдэг чийгшүүлэгч спрей. Мейкап бэхжүүлж, арьсанд илүү чийглэг гэрэлтсэн эффект өгч, зуны улиралд үндсэн чийгшүүлэгчийн үүргийг гүйцэтгэж, өвөл мөн арьсыг илүү гүн чийгшүүлэн хамгаалдаг Clinique брэндийн энэхүү бүтээгдэхүүн нь олон үүргийг нэг дор гүйцэтгэх тул танд өдөр тутам, тогтмол хэрэг болно. Найрлагадаа алое агуулдаг тул арьсыг тань тайвшруулж, эрүүл харагдуулна. Цацах үед маш нимгэн атлаа нэгэн жигд бүрхүүл үүсгэх бөгөөд тослог мэдрэмж огт төрүүлэхгүй. Та яг одоо туршаад үзээрэй!
Man Box I
Арьс арчилгаандаа анхаардаг эрэгтэйд
L'Homme Eau de Toilette & La Nuit De L`Homme Shower Gel by Yves saint Laurent
Эрчүүд сайхан үнэртэн түрхэхээрээ өөрөө ч илүү өөртөө итгэлтэй болж бусдын нүдэнд ч илүү дур булаам харагддаг. Анх 2006 онд танилцуулагдаж байсан YSL брэндийн L'Homme Eau de Toilette үнэртэн нь өнөөдрийг хүртэл шилдэг сонголтуудын нэг хэвээр байгаагийн учир нь сүрчгийг анх цацах мөчөөс эхлээд үнэр нь гарч дуусах хүртэл орчин үеийн тансаг мэдрэмж төрж, ямар ч үед түрхэхэд тохиромжтой байдаг универсал чанарт нь оршдог билээ. Модлог, дулаан ангиллын хамгийн сэтгэл татам эрэгтэй үнэртнүүдийн нэг.
YSL La Nuit De L`Homme Shower Gel-ийн хувьд гэвэл арьс болон үсийг зөөлөн цэвэрлэхээс гадна байгалийн балансыг нь хадгалж хамгаалдаг. Мөн тааламжтай үнэр үлдээж, өдрийн турш fresh мэдрэхэд тусална.
Aquapower & Aquatic Set by Biotherm Homme
Энэхүү бүх төрлийн арьсанд тохиромжтой сет нь олон улсад маш их магтаал хүртдэг, эрчүүдийн хамгийн дуртай хоёр бүтээгдэхүүнийг өөртөө агуулж байгаа билээ. Aquatic After Shave Lotion нь сахлаа хуссаны дараа түрхэх үед арьсыг зөөлөн, чийглэг болгож тайвшруулах үйлчилгээтэй. Шингэц сайтай хөнгөн бүтэцтэй төдийгүй хэт хурц биш цэмцгэр, тааламжтай үнэртэй тул эрчүүдэд төдийгүй тэдний хайртай эмэгтэйчүүдэд ихэд таалагддаг билээ.
Харин Aquapower Gel Moisturizer нь шингэц сайтай хэрнээ арьсыг өдрийн турш чийглэг байлгаж, fresh мэдрэмж төрүүлэхээс гадна улайлтыг намдааж, арьсыг тослог болгодоггүй давуу талтай.
Man Box II
Тансаг үнэрт дуртай эрэгтэйд
Terre d'Hermès Deodorant Stick by Hermès
Домогт Terre d'Hermès үнэртнийг өөр хэлбэрээр хэрэглэх боломжийг олгосон энэхүү дезодорант нь бүхэл өдрийн турш арьсыг хамгаалан зөөлөн, тав тухтай байлгана. Нэг хэрэглээд үзсэний дараа өөр хэр баргийн бүтээгдэхүүн таалагдахгүй л болов уу.
Terre d'Hermès Eau de Toilette by Hermès
Эрчүүд сайхан үнэртэн түрхэхээрээ өөрөө ч илүү өөртөө итгэлтэй болж бусдын нүдэнд ч илүү дур булаам харагддаг. Анх 2006 онд танилцуулагдаж байсан Terre d'Hermès нь жинхэнэ мөнхийн сонгодог цөөн үнэртнүүдийн нэг юм. Цитрус болон модлог ангиллын энэхүү үнэртэн нь маш эрэгтэйлэг, хүчирхэг мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд үнэрээ олон цагийн турш хадгалж үлддэг давуу талтай. Эрэгтэй төдийгүй эмэгтэй хүн бүрийн сэтгэлийг булаана гэдэгт итгэлтэй байж болно шүү.
Anti-Fatigue Eye Gel by Clinique
Нүдний доорх хаван, хар хүрээ нь хүнийг ядарсан, наснаасаа илүү хөгшин харагдуулдаг. Тэгвэл энэ асуудлыг Clinique брэндийн нүдний гель шийдэж өгнө. Ядарсан харагдах нүдийг нэн даруй сэргээж, арьсыг чийгшүүлэн өнгийг нь цайруулж, хаванг буулгана. Хамгийн гол нь ямар ч парабен, фталат агуулаагүй, бас үнэргүй. Танд гарцаагүй таалагдана.
BURO x DTS Beauty Box-г худалдан авахыг хүсвэл DTS дэлгүүрт хандана уу.
DTS
Хаяг: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Zaisan Peak
Instagram: @dtsmongolia
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт