Хайх

Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв?

Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв?

Хайгаад олддоггүй ховор хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнүүд болон шинэ дизайнерын кутюр аксесуарууд

Text: Ө.Тодгэрэл


Намрын нар ээсэн, сэнгэнэсэн цэвэр агаартай есдүгээр сарын 3-ны налгар сайхан өдөр уншигчидтайгаа заавал хуваалцах хэрэгтэй нэгэн сэтгэл сэргээм үйл явдал Улаанбаатар хотноо тохиолоо. Улирал солигдоод ч тэр үү цаанаасаа л нэг догдолж, шинэ бүхнийг хүлээсэн тэр өдөр "DTS" гэх нэгэн онцгой дэлгүүр үүд хаалгаа нээж бидэнд дутагдаад байсан тэрхүү шинэлэг зүйлийг авчирлаа. DTS нь энгийн нэг дэлгүүр биш харин зах зээлдээ анхдагч нь болж гадны соёлыг нэвтрүүлэх specialty store төдийгүй үүсгэн байгуулагчид нь хэрэглэгчдийн дунд аль хэдийнэ нэр хүндээ олсон MIKOTO брэндийн хамт олон тул нээлтийн үйл ажиллагаа нь олон хүний чихэнд хүрсэн тэмдэглэлт үйл явдал болж өнгөрсөн юм.

Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 1)

"The party that never happened" хэмээх нууцлаг урилга хүлээн авсан зочид Зайсангийн төв хэсэгт орших Zaisan Peak цогцолборын гадаа хүрэлцэн ирэх үед DTS болон MIKOTO брэндийн логотой аварга том далбаанууд салхинд намиран зочдыг чиглүүлж шинэхэн дэлгүүрт урин авчирсан билээ. Зочид халдвар хамгааллын дүрмийн дагуу хоорондын зайг баримтлан маск зүүж арга хэмжээнд оролцсон бөгөөд нэг дор олон хүн цуглахаас сэргийлэх үүднээс нээлтийн үйл ажиллагааг өдрийн 12-оос эхлэн оройн 19 цаг хүртэл зочдыг хэсэгчлэн хүлээн авах байдлаар зохион байгуулсан юм. Дуу шуутай, чанга үдэшлэг байгаагүй ч хүрэлцэн ирсэн зочин бүр уйдах зав үгүй халуун дулаан орчинд амттай хоол болон коктейль амтлан найрсаг хүмүүс, үзэсгэлэнтэй эд зүйлсээр өөрийгөө хүрээлүүлэн цагийг таатай өнгөрүүлж, хэсэгхэн хугацаанд ч болов өөр ертөнцөд умбасан тул үдшийн эцэст "Хэзээ ч болоогүй үдэшлэг" гэх урилга дээрх тэрхүү үгсийн утгыг өөрсдийн биеэр мэдрэн ойлгосон биз ээ. Зүгээр шоппинг хийгээд гарч ирсэн мэт боловч үнэн хэрэгтээ сэтгэл сэргэж, эрч хүчээр цэнэглэгдсэн онцгой нэгэн үдэш байсан юм.

Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 2)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 3)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 4)

Нээлтийн өдөр дэлгүүрийн кофе шопын хэсэгт Choijin Temple-ийн чадварлаг тогоочид DTS-ийн гол бүтээгдэхүүнүүд болох трюфель, фрафалле паста болон оливын тосыг ашиглан Arabiata Pasta, Burschetta with Truffle Butter, Pepperoni Pizza гэх тусгай меню гарган санал болгож байсан бол, дэргэд нь бартендер Авараа дэлгүүрт зарагдах ховор бүтээгдэхүүнүүдээр долоон төрлийн амтат коктейль найруулж зочдод коктейль уух соёлыг түгээж байлаа. Цаашлаад гоо сайхны хэсэгт мейкап артист Наранбилэг зөвхөн DTS-ийн тансаг зэрэглэлийн будгуудаар байгалийн будалт хийхийг харуулан зөвлөгөө өгч, харин MIKOTO сувдны хэсэгт үзэсгэлэнт бүсгүйчүүд өөрт таалагдсан сувдаараа гоён зураг авалт хийн гэрэлтэж байв. Энэ бүхний хажуугаар зарим зочид шоппинг хийж, зарим нь BURO. болон DTS-ийн бэлдсэн Beauty Box-г сонирхож, азтай нэг нь Lucky Card хананаас хонжвортой картаа сугалан гарын бэлэг хүртэж, бүгд л хоорондоо амьд харилцаа үүсгэн инээлдэж байгаа харагдлаа. Тэр өдрийн үйл явдлыг гаднаас нь ажиглахад, контемпорари дэлгүүрийн орчин ямар болсныг, тэр дундаа худалдан авагчдын хувьд тансаг хэрэглээ гэдэг ойлголт хэрхэн өөрчлөгдсөнийг яруу тодоор харж болох байлаа. Хичээсэн зүйл огт байхгүй, бүх юм маш байгалийн, бүтээгдэхүүнүүд нь бүгд чанартай, эргэн тойрныхон найрсаг бөгөөд мэдрэмжтэй. Ийм л орчныг DTS бүрдүүлж чаджээ.

Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 9)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 10)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 11)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 12)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 13)

DTS-ийн дэлгүүр дотор MIKOTO брэнд зэрэгцэн байрлах бөгөөд сувдан эдлэл, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна Монголын загварын ертөнцөд шинээр гарч ирж буй аксесуарын дизайнер Мулягийн гар урлалын, кутюр хатгамал эдлэлүүдийг эндээс сонирхож болох билээ. Mulya Designs-д төрөлдөө цор ганц гар цүнх, бугуйвч, энгэрийн зүүлт, ямар ч хувцсан дээр зохицуулан өмсөж болох гоёмсог зах зэрэг аристократ хэв маяг бүхий нарийн хийц, материалтай бүтээлүүд байдаг нь дахиж хаана ч давтагдахгүй дизайнууд юм. Муля бүтээл бүртээ бүх сэтгэлээ шингээн олон цагийн турш гараараа нарийн чимхлүүр ажил хийдэг ба бүтээгдэхүүн бүр нь өөр хоорондоо адилгүй өвөрмөц хийцтэй байх дээр онцгойлон анхаардаг тул кутюр аксесуар хэмээн нэрлэж байгаа билээ.

Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 14)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 15)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 16)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 17)

DTS дэлгүүрийн дурдалгүй өнгөрч болохгүй бас нэгэн онцлог нь алдарт дизайнер Jay Ahr-тай хамтран явуулж буй custom хийцтэй гар цүнхний захиалга юм. Дэлгүүр луу алхан ороход хамгийн цаад буланд бандана хээтэй хатгамлаар бүрхэгдсэн тэнгэрийн цэнхэр өнгөтэй Hermes Birkin болон Монголын далбааны зургаар чимэглэгдсэн Louis Vuitton Keepall гар цүнхнүүд шилэн хорго дотор үзмэр мэт дэлгэгдсэн байгаа нь дэлхийд төрөлдөө ганц байгаа бүтээлүүд билээ. Тэдгээр нүд салгахын аргагүй гайхалтай цүнхнүүдийг Парист төрөн Брюссельд өсөж одоогоор Хонг-Конгд үйл ажиллагаагаа явуулж буй алдарт дизайнер, уран бүтээлч Jay Ahr урласан юм. Jay Ahr винтэж домогт цүнхнүүдэд хоёр дах амьдрал бэлэглэн урлагийн бүтээл болгож хувиргадгаараа алдартай ба Hermes-ийн Birkin болон Kelly, Louis Vuitton-ы Keepall зэрэг мөнхийн сонгодог цүнхнүүдийг цагаан цаас мэт төсөөлөн өөрийн хамгийн бүтээлч арт зургууд, хатгамлуудыг дээр нь буулгадаг билээ. Харин түүний цүнхнүүдийг DTS дэлгүүр Монгол хэрэглэгчдэдээ албан ёсоор захиалан хүргэх үйлчилгээг үзүүлж байна.

Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 18)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 19)

Түүнчлэн шинэ дэлгүүрийн нээлтэд зориулж BURO. болон DTS хамтран тусгай Beauty Box-г бэлдсэн билээ. Ингэхдээ бид өөрсдийн гаргасан дизайны дагуу дахин давтагдашгүй модон хайрцгийг сэтгэл гарган урлаж, дотор нь хамгийн сайн чанарын, өндөр үйлчилгээтэй, шилдэг гэсэн бүтээгдэхүүнүүдээс сонгон хийсэн ба өөртөө анхаардаг хэн бүхэнд зориулсан дөрвөн төрлийн багцыг гаргалаа. Үүнд эмэгтэй бүрийн косметикийн уутанд зайлшгүй байх хэрэгтэй арьс чийгшүүлэгч спрей, хамгийн натурал төрхийг бий болгох кушион, хамгийн гоё улаан туяатай уруулын будаг, мөн олон улсын эрчүүдийн зүгээс маш өндөр үнэлгээ авдаг хамгийн тааламжтай бөгөөд гоё үнэртэй гэх тодотголтой лосьон, чийгшүүлэгч, сүрчиг гээд олон супер бүтээгдэхүүнүүд орсон байгааг DTS-ийн дэлгүүр дээр ирж сонирхох боломжтой.

Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 28)

DTS болон MIKOTO дэлгүүрүүдээр үйлчлүүлэн ₮1,500,000-с дээш үнийн дүнтэй худалдан авалт хийх бүрт Lucky Card хананаас азын картаа сугалах эрхтэй болно. Сугалааны шагналд брэндийн сүрчигнээс эхлээд сувдан ээмэг хүртэл маш сэтгэл догдлом бэлэгнүүд авах боломжтой ба азын картын тоо хязгаарлагдмал тул яаравчлаарай.

Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 29)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 30)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 31)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 32)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 33)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 34)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 35)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 36)

Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 37)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 38)

Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 39)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 40)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 41)

Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 42)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 43)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 44)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 45)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 46)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 47)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 48)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 49)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 50)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 51)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 52)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 53)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 54)
Хотын шинэ шоппинг цэг DTS дэлгүүрийн нээлт хэрхэн болж өнгөрөв? (фото 55)

DTS & MIKOTO

Хаяг: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Zaisan Peak
Утас: 77444599, 99994599

Instagram: @dtsmongolia @mikotomongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх