Хайх

Харри Поттерын аялалд гарахыг хүсч байна уу?

Харри Поттерын аялалд гарахыг хүсч байна уу?

“Галеоноо” цуглуулаарай

Text: Buro.Mongolia


Зураг:

Харри Поттерын ертөнцөд ганц удаа ч болов очиж үзэхийг мөрөөддөг хүмүүс цөөнгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл одоо Харри Поттерын шүтэн бишрэгчдэд мөрөөдлөө биелүүлэх боломж гарч ирлээ. Тодруулбал The Barge Lady нэртэй аяллын компани энэ зунаас эхлэн Харри Поттерын кинонуудад гардаг байршлуудаар усан онгоцтой аялал хийхийг санал болгож байна.

Энэхүү аяллыг Темза мөрнөөр "Magna Carta" нэртэй хөлөг онгоцоор хийх бөгөөд "ид шид"-ийн адал явдал нийт зургаан өдрийн турш үргэлжлэх гэнэ. Аяллын хөтөлбөрт Виржиния Уотер нуур (анх Харри Buckbeat гэх ер бусын амьтан дээр суун, дээгүүр нь нисдэг), Хогвартс шидтэний сургуулийн том заалны зураг авалтыг хийсэн Оксфорд дахь Christ Church коллеж, Харригийн хүүхэд насаа өнгөрөөсөн 4 Привет Драйв гудамжны жинхэнэ хувилбар болох Пикет Пост Клоуз болон бусад олон байршлууд багтсан байгаа.

Түүнчлэн аяллын хөтөлбөрийн дагуу хүмүүс Харри Поттерын кинонуудад ашиглагдсан костюм ба бусад олон сонирхолтой зүйлсийг Warner Bros. студид очиж үзэж болох юм. Аялагчид эндээс алдарт ид шидийн ертөнцийг хэрхэн бүтээснийг олж харах боломжтой.

Энэхүү аялал нь нийт ердөө хоёр удаа л зохион байгуулагдах болно. Тодруулбал ирэх наймдугаар сарын 5-11 ба 19-25 өдрүүдэд уг аялалд хамрагдах боломжтой. "Magna Carta" усан онгоц нь нийт найман хүний багтаамжтай (мөн усан онгоцны багийн дөрвөн гишүүн тээвэрлэх чадамжтай) бөгөөд энэхүү зургаан хоногийн аялал нь нэг хүний 5,350 ам.доллароос эхэлж байна. Хэрэв та усан онгоцыг ганцаараа эзлэхийг хүсвэл бараг 40,000 гаруй ам.доллар төлөх хэрэг гарна. Тиймээс Харри Поттерын шүтэн бишрэгчид одооноос эхлэн "галеоноо" цуглуулаарай!

цааш үзэх