Хайх

Хэн ч төгс биш: Шинэ мим дэлгэрлээ

Хэн ч төгс биш: Шинэ мим дэлгэрлээ

Үргэлж төгс байх боломжгүй гэдгийг бидэнд сануулна

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид өөрийгөө байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй хэмээн цаг үргэлж ярьдаг шүү дээ. Тэгвэл өөрийгөө хайрлах тухай сэдэв одоо бүр мим болон хувирлаа. Тодруулбал цахим ертөнцөд алдартнуудын царай алдсан үедээ авахуулсан зургийг хамгийн сайхан харагдаж байх үеийн зурагтай нь харьцуулсан шинэ мим дэлгэрээд байна. Энэхүү мим нь хүн бүхэнд сайхан эсвэл муухай харагдах мөчүүд байдаг гэдгийг харуулах зорилготой юм.

Хамгийн анх нэгэн K-Pop хөгжмийн шүтэн бишрэгч энэхүү мимийг бүтээж, олон нийтийн сүлжээнд байршуулсан бөгөөд үүнээс хойш уг мим нь дэлхий даяар тархжээ.

Энэхүү мим нь хоёр зургаас бүрдэнэ. Эхний зурагт "Хэрэв намайг ийм байхад хайрлаж чадахгүй бол..." гэх үгэнд тохирох зураг харагдах бол хоёр дах зураг нь "Ийм байхад хүртэх эрхгүй" гэсэн бичигтэй байх ба тухайн алдартны гайхалтай дүр төрх үзэгдэх болно.

цааш үзэх