Хейли Бибер ирээдүйн хүүхдүүдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх талаар хуваалцлаа
2020 оны зуны үйл явдал түүний амьдралыг харах өнцгийг өөрчилжээ
Хейли Бибер өөрийн нөхөр Жастин Биберийн хамтаар ирээдүйн хүүхдүүдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэхийг хүсэж буйгаа хуваалцсан байна. Гэхдээ тэрээр бие давхар эсэх эсвэл ойрын хугацаанд хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй эсэхээ тодорхой хэлээгүй юм.
Хейлигийн хэлснээр Black Lives Matter хөдөлгөөн түүнд маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн гэжээ. Энэхүү үйл явдал нь түүнийг нийгмийн тэгш бус байдал болон өөрийн үйлдлүүдэд дүгнэлт хийхэд хүргэсэн байна.
"Би өөрийнхөө дотоод сэтгэл рүү өнгийж, 'би юу мэдэхгүй байна вэ?', 'би ямар асуулт асуух хэрэгтэй вэ?', 'Black Lives Matter хөдөлгөөнийг дэмжихийн тулд юу хийх хэрэгтэй вэ?' гэж өөрөөсөө асуусан" хэмээн тэрээр ярьжээ.
Мөн тэрээр ирээдүйн хүүхдүүдээ ондоо хандлагатай болгож өсгөж хүмүүжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. "Тэд хүнтэй хэрхэн харилцаж, яаж хандахыг, яагаад зарим зүйлсийг огт хэлж болохгүйг, яагаад бусдад хүндлэл үзүүлэх ёстойг, хэрэгтэй үед нь гавьяа зүтгэлийг үнэлэх хэрэгтэйг мэдэж өсөх болно" хэмээн хуваалцсан байна.