Хайх

Ким Кардашьян Парисын загварын долоо хоногт оролцохгүй

Ким Кардашьян Парисын загварын долоо хоногт оролцохгүй

Өнгөрсөн жил дээрэмдүүлсэн учраас

Text: Buro.Mongolia


Зураг:

Us Weekly сэтгүүлийн мэдээллэснээр бол Ким Кардашьян энэ жил Парисын загварын долоо хоногийн үеэр зохион байгуулагдах нэг ч загварын шоунд очихгүй гэнэ. Тэрээр өнгөрсөн жил болсон явдлаас улбаалж ийм шийдвэр гаргажээ. Өнгөрсөн жилийн Парисын загварын долоо хоногийн үеэр буюу 2016 оны аравдугаар сарын 3-нд түүнийг зэвсэглэсэн этгээдүүд зочид буудалд нь дээрэмдсэн билээ.

Албан ёсны мэдээгээр бол гэмт хэрэгтнүүд Ким Кардашьяны өрөөнөөс 10 сая ам.долларын үнэтэй үнэт эдлэл дээрэмдсэн гэжээ. Ийм ч учраас Ким Кардашьяны дүү Кендалл Женнер эгчийгээ дэмжих зорилгоор мөн л Парисын загварын долоо хоногт оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Харин Кардашьяны гэр бүлээс зөвхөн Кортни Кардашьян л Парисын загварын долоо хоногт оролцоно гэдгээ мэдэгдсэн юм.

цааш үзэх