Хайх

Ким Кардашьян руу зэвсэглэсэн дээрэмчид дайрчээ

Ким Кардашьян руу зэвсэглэсэн дээрэмчид дайрчээ

Text: Buro.Mongolia


Ким Кардашьяны Парис хотод байрлаж байсан зочид буудлын өрөөнд баг зүүж зэвсэглэсэн хоёр этгээд нэвтэрч түүнийг заналхийлжээ

Кардашьяны гэр бүлийн албан ёсны төлөөлөгчийн хэлснээр ням гарагийн орой Кимийн буудалласан зочид буудлын өрөөнд баг зүүж, цагдаагийн дүрэмт хувцас өмссөн хоёр эрэгтэй нэвтэрч орсон бөгөөд тэд зэвсэглэсэн байсан гэнэ. Эдгээр этгээдүүд Ким Кардашьяны өрөөнөөс хэдэн сая долларын үнэт эдлэлүүдийг дээрэмдсэн байна.

Кимийн төлөөлөгчийн үгээр "Тэр маш гүн цочролд орсон боловч ямар нэг биеийн гэмтэл аваагүй" гэжээ. Үйл явдлын талаар өөр ямар нэг дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна. Мөн халдлагын үед түүний хүүхдүүд Кимтэй хамт байсан эсэх нь бас л тодорхойгүй юм.

Ким Кардашьяны нөхөр Канье Уэст энэ үеэр Нью-Йорк хотод тоглолттой байсан ба "Гэр бүлд ноцтой явдал гарсан" гэх шалтгаанаар арга хэмжээнд оролцоогүй байна. Зарим нэг эх сурвалжийн үзэж буйгаар бол Канье Парис руу явжээ.

 

 

цааш үзэх