Хайх

Мөрөөдлийн зүйл: \"Friends\" цувралаас сэдэвлэсэн гэр ахуйн эдлэлүүд

Мөрөөдлийн зүйл: "Friends" цувралаас сэдэвлэсэн гэр ахуйн эдлэлүүд

Цувралын 25 жилийн ойд зориулaв

Text: Buro.Mongolia


Зураг:

"Friends" цувралын шүтэн бишрэгчдэд сайхан мэдээ дуулгаж байна! Гэр ахуйн эдлэлийн Pottery Barn компани Нью-Йорк хотод амьдардаг зургаан найзын хөгжилтэй түүхийг өгүүлдэг "Friends" цувралын 25 жилийн ойд зориулан капсул цуглуулга худалдаанд гаргажээ.

"Pottery Barn x Friends" цуглуулгад аяга, алчуур, хивсэнцэр, дэр зэрэг гэр ахуйн эд зүйлс багтсан байна. Мөн цувралын нэг ангид Рэйчелийн Pottery Barn дэлгүүрээс худалдан авдаг алдарт ширээ ч энэхүү цуглуулгад орсон байгаа юм. "Friends" цувралын төрөл бүрийн зураг, үгстэй аяганууд 14,50 ам.долларын үнэтэй бол дэрнүүд 29,50 ам.доллараас эхлэн худалдаалагдаж байна. Харин ширээг та 1,099 ам.доллараар авах боломжтой.

Мөрөөдлийн зүйл: "Friends" цувралаас сэдэвлэсэн гэр ахуйн эдлэлүүд (фото 1)

Мөрөөдлийн зүйл: "Friends" цувралаас сэдэвлэсэн гэр ахуйн эдлэлүүд (фото 2)

Мөрөөдлийн зүйл: "Friends" цувралаас сэдэвлэсэн гэр ахуйн эдлэлүүд (фото 3)

Мөрөөдлийн зүйл: "Friends" цувралаас сэдэвлэсэн гэр ахуйн эдлэлүүд (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх