Хайх

Мадридын нийтийн тээвэрт зорчигчдыг хөлөө хэт зайтай тавьж суухыг хориглолоо

Мадридын нийтийн тээвэрт зорчигчдыг хөлөө хэт зайтай тавьж суухыг хориглолоо

Шинэ аян

Text: Buro.Mongolia


Зураг:

Олон нийтийн тээврээр зорчиж байх үедээ хөлөө хооронд нь хэт зайтай тавьж, хоёр хүний суудал эзэлдэг эрчүүд хүмүүсийн дургүйцлыг хүргэдэг нь үнэн билээ.

Тэгвэл Мадридын нийтийн тээвэр ийм асуудал үүсгэдэг зорчигчдын эсрэг арга хэмжээ авч байна. Одооноос эхлээд тус хотын нийтийн тээвэрт хөлөө хооронд нь хэт зайтай тавин суухгүй байхыг анхааруулсан тэмдэглэл бий болжээ. 

"Mujeres en Lucha" нэртэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэг хэдэн сарын турш #MadridSinManspreading (#MadridWithoutManspreading) нэртэй аян өрнүүлсний үр дүнд Мадридын нийтийн тээврийн байгууллага хэт их зай эзэлж суудаг зорчигчдын эсрэг ийнхүү арга хэмжээ авч байгаа юм.

Сонирхуулахад өмнө нь Нью-Йорк хот ижил зорилготой "Dude, Stop the Spread, Please" нэртэй аян хэрэгжүүлж байсан удаатай билээ.

цааш үзэх