Хайх

Мари Кондо гэр ахуйн брэндээ үүсгэн байгууллаа

Мари Кондо гэр ахуйн брэндээ үүсгэн байгууллаа

"KonMari"

Text: Buro.Mongolia


"Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" номын зохиолч, Netflix тавцангийн "Tidying Up with Marie Kondo" реалити шоуны санаачлагч Мари Кондо KonMari хэмээх гэр ахуйн аксесуар, эд хэрэгсэл санал болгодог брэнд үүсгэн байгууллаа. "Маш олон хүмүүс надаас өдөр тутмын амьдралдаа юу хэрэглэдэг тухай үргэлж асуудаг. Харин KonMari дэлгүүрээр дамжуулан өөрийн хэрэглэх дуртай, амьдралыг минь эмх цэгцтэй болгодог зүйлсийг хуваалцах болсондоо таатай байна" хэмээн Мари Кондо дурдсан юм. KonMari дэлгүүрээс шаазан эдлэл, үнэртүүлэгч, цай, ном, гал тогооны эд хэрэгсэл гээд амьдралд хэрэгцээтэй төрөл бүрийн зүйлсийг олох боломжтой ба үнийн хувьд 8-275 ам.доллар ажээ. Түүнчлэн KonMari сайтаар зочилсноор худалдан авалт хийхээс гадна "Амьдралын хэв маягаа тодорхойлох", "Япон оройн зоог барих аргачлал", "КонМари философийг хайр дурлалын харилцаандаа хэрэгжүүлэх" гэх мэт төрөл бүрийн зөвлөгөөг авах боломжтой байна.

Мари Кондо гэр ахуйн брэндээ үүсгэн байгууллаа (фото 1)

Мари Кондо гэр ахуйн брэндээ үүсгэн байгууллаа (фото 2)

Мари Кондо гэр ахуйн брэндээ үүсгэн байгууллаа (фото 3)

 

цааш үзэх