Хайх

Меган Маркл хунтайж Харритай гэрлэсний дараа яагаад гүнж болохгүй вэ?

Меган Маркл хунтайж Харритай гэрлэсний дараа яагаад гүнж болохгүй вэ?

Хааны гэр бүлийн хууль

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн хунтайж Харри жүжигчин Меган Марклтай сүй тавьж, тун удахгүй гэрлэнэ гэдгээ мэдэгдсэнтэй холбогдуулан дэлхий нийтийн анхаарал хосууд дээр төвлөрч, төрөл бүрийн таамаглалууд тархаж байна. Жишээ нь хосууд гэрлэлтээ батлуулж, жүжигчин бүсгүй хааны гэр бүлийн гишүүн болсны дараагаар Меган Маркл ямар албан ёсны цол хэргэмтэй болох мөн тэр ямар овог авах нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байгаа юм. Тэгвэл BBC агентлагийн мэдээллэснээр Меган Маркл гэрлэлтийн дараа "гүнж" гэх цол хэргэмийг авахгүй гэнэ.

Учир нь Их Британийн хааны гэр бүлийн баримталдаг хууль дүрмийн дагуу зөвхөн хааны гэр бүлийн удмын хүн л "хунтайж" эсвэл "гүнж" гэх цол хэргэмийг хүртдэг аж. Тиймээс Меган Маркл ирээдүйд өөрийн нөхрийн нэрээр буюу "Эрхэм дээдэс Уэльсийн гүнж Хенри" гэдэг цол хэргэмээр дуудуулах юм. Түүнчлэн тэд яг л хунтайж Уильям ба Кейт Миддлтон нарын Кембрижийн гүн болон гүнгийн авхай гэдэг цолын адилаар гэрлэснийхээ дараа Сассексийн гүн ба Сассексийн гүнгийн авхай гэдэг нэрийг авах болно. Харин албан ёсоор жүжигчин бүсгүйн нэр Рэйчел Меган Маунтбеттен Виндзор (Түүний жинхэнэ нэрийг Рэйчел Меган Маркл гэдэг) болон солигдох юм. Сонирхуулахад Меган Маркл ба хунтайж Харри нарын ирээдүйн хүүхдүүд ч "хунтайж" ба "гүнж" болохгүй бөгөөд харин үүний оронд "лорд" эсвэл "леди" гэдэг цолыг хүртэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх