Хайх

Моника Беллуччи, Дева Кассель нар Комо нуурын эрэг дээр Dolce & Gabbana брэндийн зураг авалтад оролцжээ

Моника Беллуччи, Дева Кассель нар Комо нуурын эрэг дээр Dolce & Gabbana брэндийн зураг авалтад оролцжээ

Гэр бүлээрээ Италид

Text: Buro.Mongolia


Италийн Комо нуурын эрэг дээр жүжигчин Моника Беллуччи, Венсан Кассель нар Дева, Леони охидтойгоо хамт гэр бүлээрээ цугларан амарч бас ажиллажээ. Тодруулбал Dolce & Gabbana брэндийн шинэ сурталчилгааны зураг авалтад Моника болон Дева нар хамтдаа оролцсон байна. Зураг авалт нийт хоёр өдрийн турш үргэлжилсэн бөгөөд эхний өдөр үзэсгэлэнт Дева зургаа даруулсан бол хоёр дах өдөр түүний ээж камерын өмнө "гол дүрийг" бүтээжээ.

 

Моника Беллуччи, Дева Кассель нар Комо нуурын эрэг дээр Dolce & Gabbana брэндийн зураг авалтад оролцжээ (фото 1)

Харин Венсан Кассель бага охиныхоо хамтаар тэднийг дэмжихээр Комо нуурын эрэг дээр хүрэлцэн ирсэн байна.

Одоогоор сурталчилгааны зургууд хэзээ цацагдах нь тодорхойгүй байгаа ч бид зураг авалтын үр дүн гайхалтай болсон гэдэгт итгэлтэй байна.

Эргэн сануулахад Моника Беллуччи Dolce & Gabbana загварын ордонтой олон жилийн турш хамтран ажиллаж байгаа бол түүний охин Дева өнгөрсөн жилээс эхлэн гэрээ байгуулсан билээ.

 

Моника Беллуччи, Дева Кассель нар Комо нуурын эрэг дээр Dolce & Gabbana брэндийн зураг авалтад оролцжээ (фото 2)

Моника Беллуччи, Дева Кассель нар Комо нуурын эрэг дээр Dolce & Gabbana брэндийн зураг авалтад оролцжээ (фото 3)

цааш үзэх