Хайх

Одооноос YouTube-ийн бичлэг доорх \"dislike\" товчлуурын тоо харагдахаа болино

Одооноос YouTube-ийн бичлэг доорх "dislike" товчлуурын тоо харагдахаа болино

Тоо нь зөвхөн бичлэгийг нийтэлсэн хэрэглэгчид л харагдах болно

Text: Buro.Mongolia


YouTube платформ бичлэгийн доорх “dislike” буюу таалагдахгүй байгааг илэрхийлдэг товчлуурыг хэдэн хүн дарсан тоог гаргахаа больсон байна. Энэ талаар тус компанийн албан ёсны вебсайт мэдээллэсэн юм.

Хэрэглэгчид урьдын адил “dislike” товчлуур дээр дарах боломжтой. Гэхдээ хэдэн хүн уг товчлуур дээр дарсан тоог зөвхөн бичлэгийг нийтэлсэн хүн л харах юм.

YouTube компани уг шийдвэрийг энэ оны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн туршилтын үр дүнд гаргажээ. Тодруулбал, уг туршилтын хугацаанд зарим хэрэглэгчдэд “dislike” товчлуурын тоо харагдахгүй байсан ч тэд товчлуур дээр дарах боломжтой байсан юм. Компанийн мэдэгдсэнээр туршилтын явцад хүмүүс “dislike” дарах нь багассан байна.

Олон тооны “dislike” товчлуур буюу YouTube компанийн тодорхойлсноор “довтолгооны зан үйл” нь ихэнхдээ бага дагагчидтай сувгуудад тохиож байжээ. Эдгээр сувгуудын эзэмшигчид уг асуудлаар компани руу шууд ханддаг байсан гэнэ. Харин Youtube-ийн удирдлагууд контент бүтээгчдэд зориулж хүндэтгэлтэй орчинг бүрдүүлэхийг хүсэж буйгаа мэдэгдсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх