
Pantone 2017 оны гол өнгийг зарлалаа
"Greenery" буюу салат навчны ногоон
Өнгөний сонголтын системийг зохиосон Pantone институти 2017 оны гол өнгийг нэрлэжээ. Энэхүү өнгө нь 15-0343 кодтой "Greenery" гэдэг салат навчны ногоон өнгө юм байна. "Greenery бол өөрчлөлт ирж байгааг илэрхийлдэг. Мөн сэргэн мандалт ба байгаль дэлхийтэйгээ эргэн нэгдэхийг уриалж байгаа юм" гэж Pantone-ы гүйцэтгэх захирал Леатрис Эйсман энэхүү өнгөний сонголтыг тайлбарлажээ.
Хэрэв та санаж байвал өнгөрсөн 2016 онд Pantone "Rose Quartz" ба "Serenity" гэх хоёр өнгийг сонгон онцолсон юм.