Хайх

Парис хот зэрлэг амьтадтай циркийн үзүүлбэрийг хориглоно

Парис хот зэрлэг амьтадтай циркийн үзүүлбэрийг хориглоно

Амьтдын эсрэг үйлдэж буй харгислалыг таслан зогсоож байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Парис хотын удирдлагууд хөтөлбөртөө зэрлэг амьтдын үзүүлбэр агуулсан циркийн тоглолтуудыг хориглох шийдвэр гаргаад байна. Тодруулбал тус хотын захирагчид 2020 оноос эхлэн зэрлэг амьтдын үзүүлбэртэй циркүүдэд хотод майхан босгоход нь талбай олгохгүй байхаар шийджээ. Мөн хотын удирдлагууд циркүүдэд хөтөлбөрөө өөрчлөхөд нь зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой байгаа юм байна.

Парис хотын удирдлагуудын гаргасан уг шийдвэр нь хоёр циркт хамааралгүй гэжээ. Тодруулбал "Буглионе" гэх цирк нь өөрсдийн гэсэн барилгатай бол "Грюсс" нэртэй цирк нь зэрлэг амьтдыг хөтөлбөртөө ашиглахаас татгалзсан шийдвэр гаргасан байгаа юм.

Эргэн сануулахад 2018 онд Парис хотын өмнөд хэсэгт байрлах нэгэн циркээс бар зугтсан бөгөөд тус циркийн захирал түүнийг Эйфелийн цамхгийн орчимд буудан хороосон юм. Хэдийгээр хэн нэгэн гэмтэж хохирол амсаагүй ч тус хотын иргэд амьтны эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэн эсэргүүцэж эхэлсэн юм. Улмаар хотоос явуулсан санал асуулгад иргэдийн гуравны хоёр нь зэрлэг амьтадтай циркийн үзүүлбэрийг хорих хэрэгтэй гэсэн хариулт өгчээ.

Сонирхуулахад саяхан Германы Roncalli нэртэй цирк амьд амьтдын оронд гурван хэмжээст холограм технологи ашиглан яг л бодит мэт харагдах амьтдыг үзүүлбэртээ ашиглаж эхэлсэн юм.

Парис хот зэрлэг амьтадтай циркийн үзүүлбэрийг хориглоно (фото 1)

цааш үзэх