Хайх

Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл ямар брэндээс сонголтоо хийх вэ?

Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл ямар брэндээс сонголтоо хийх вэ?

Text: Г.Тэмүүлэн


Өвлийг өнтэй давж урин хавартай золгосныг тэмдэглэдэг Сар шинийн баяраар бид ирэх жилдээ элбэг дэлбэг байхыг ерөөн аз жаргал, хамгийн сайн сайхныг бэлгэшээдэг уламжлалтай. Тиймдээ ч гэр бүл, садан төрлөөрөө хуран цуглаж, идээ будаагаа элбэг хангалуун засаж, ирсэн зочин гийчиндээ ч хамгийн сайхан бүхнээ өргөн барьдаг. Сүүлийн жилүүдэд баярын ширээгээ засахдаа, гоёлоо сонгохдоо төдийгүй бэлэг сэлтээ бэлдэхдээ ч бид үндэсний ондоошлоо илүү тодотгож, импортын бараанаас аль болох татгалзан, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих уриалга гаргах болсон нь сайшаалтай. Иймд бид баярын ширээг тань чимэх, үнэ цэнтэй бэлэг болох аль эсвэл Цагаан сарын дүр төрхөө бүрдүүлэхэд тань санаа өгөх үүднээс доорх үндэсний үйлдвэрлэгч брэндүүдийг санал болгож байна.


ГОВЬ


Жил бүрийн сар шинийн баяраар бид хамгийн сайхан дээл хувцсаараа гоёдог заншилтай. Сүүлийн жилүүдэд харин үндэсний хувцасны загвар хийц илүү шинэлэг, орчин үетэйгээ хөл нийлүүлсэн шийдэлтэй болж, зөвхөн баяр ёслолоор гэлтгүй өдөр тутамдаа өмсөхөд ч тохиромжтой болж байгаа нь онцлууштай. Тэрхүү хээнцэр атлаа шинэлэг загваруудыг урлаж буй брэндүүдийн нэг нь ГОВЬ юм. Энэ жилийн хувьд тэд Цагаан сарын капсул цуглуулгаа танилцуулсан бөгөөд үүнд минимал өнгө аястай цайвар өнгийн пиджак, төгс суулттай цулгуй дээл, луу жилийг илтгэсэн принттэй шааль, нарийн деталь бүхий эрэгтэй, эмэгтэй цамцнууд гэхчлэн олон сонирхолтой загварууд багтжээ.

Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл ямар брэндээс сонголтоо хийх вэ? (фото 1)
Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл ямар брэндээс сонголтоо хийх вэ? (фото 2)

ТАВАН НҮДЭН


Монгол агуулгыг шингээж өгсөн сайн чанарын шаазан эдлэлүүд, үнэт металлаар урласан хутга, шандас, гоёмсог хийц, гүн гүнзгий утга агуулгатай бэлэг дурсгалын зүйлс, ур ухаан, тансаг хийцийг хослуулсан бугуйн цаг гэх мэтчилэн урлагийн бүтээл мэт тансаг зүйлсийг ТАВАН НҮДЭН брэнд зах зээлд танилцуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Цагаан сараар хүндтэй хүндээ ховор нандин, хосгүй хийцтэй гоёмсог эд зүйлс бэлэг болгохоор зэхэж байгаа хүмүүст энэхүү брэндийн бүтээлүүд таалагдах нь гарцаагүй.

Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл ямар брэндээс сонголтоо хийх вэ? (фото 3)
Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл ямар брэндээс сонголтоо хийх вэ? (фото 4)

Соёмбо


Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл ямар брэндээс сонголтоо хийх вэ? (фото 5)

Монгол төрийн бэлгэдэл алтан Соёмбо үсгээр нэрлэгдсэн дээдийн дээд зэрэглэлийн энэхүү тансаг сархад нь чанар болоод нэр хүндийн баталгаа болж, баярын ширээний тань чимэг, хүндэт зочдодоо барих идээ ундааны дээж байх болно.

Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл ямар брэндээс сонголтоо хийх вэ? (фото 6)

Baigal


Монгол уламжлал, бэлгэдлийг агуулахын сацуу орчин үеийн дизайныг шингээж чадсан эд зүйлс үргэлж үнэ цэнтэйд тооцогддог. 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Baigal брэнд нь Өлзий хээ, монгол гэр гэхчлэн уламжлалт хэв шинжийг агуулсан контемпорари загвартай гоёл чимэглэл, үнэт эдлэл, шаазан эдлэл, бэлэг дурсгалын зүйлс урладаг. Цагаан сараар баярын ширээгээ засахад аль эсвэл ойр дотынхондоо загварлаг хэр нь үндэсний хэв маягтай чамин бэлэг бэлдэхэд тань Baigal брэндийн гоёмсог эд зүйлс тусална гэдэгт итгэлтэй байна.


Michel & Amazonka


Жил бүрийн Цагаан сараар шинэ коллекцийг нь сэтгэл догдлон хүлээдэг брэнд бол яахын аргагүй Michel & Amazonka билээ. Тэд жилээс жилд үндэсний хувцасны хэв маягийг шинэ түвшинд аваачиж, “дүрмийн дагуу тоглох албагүй” гэдгийг бүтээлүүдээрээ үлгэрлэн харуулдаг. Тэдний шинэ капсул цуглуулгад багтсан, үндэсний хувцасны элементийг агуулсан өмд, цамц, даашинзнуудыг зөвхөн баяр ёслолоор гэлтгүй өдөр тутамдаа ч өмсөж болохоор бол, деталь бүр нь харц булаах орчин үеийн загвартай дээлүүд нь тансаг хэр нь загварлаг, орчин үеийн төрхийг бүрдүүлнэ. Мөн нарийн деталь бүхий баялаг хээ, хатгамалтай аксесуарууд нь ямар ч энгийн төрхийг амилуулах ид шидтэй.

Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл ямар брэндээс сонголтоо хийх вэ? (фото 11)
Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл ямар брэндээс сонголтоо хийх вэ? (фото 12)

Шигүдэри


Шигүдэри брэнд нь 100% байгалийн гаралтай цэвэр үнээний сүүнээс гаргаж авч байгаа тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн бөгөөд гадаад руу экспортлох зорилгоор Европын холбооны стандартын шаардлага хангасан эрчим хүчний хэмнэлттэй орчин үеийн тоног төхөөрөмж, технологи дээр тулгуурлаж орчин үеийн болон уламжлалт аргыг хослуулан тансаг зэрэглэлийн цэвэршүүлсэн бүтээгдэхүүнийг гарган авч байна. Шигүдэри брэнд нь цагаан сарын баярын ширээний тансаг идээ болно гэдэгт итгэлтэй байна.

Мянганы тэртээгээс өвлөгдсөн их өв

Ёслол хүндэтгэлийн тэргүүн дээд сонголт Шигүдэри брэнд

Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл ямар брэндээс сонголтоо хийх вэ? (фото 13)

Rinchin Yesui


2016 онд үүсгэн байгуулагдсан Rinchin Yesui брэнд нь контемпорари, эмэгтэйлэг, ажил хэрэгч гэхчлэн төрөл бүрийн хэв маягтай загварууд урлаж салбартаа танигдсан. Мөн тус брэнд уламжлалт дээлийн загварыг сонирхолтой деталиар баяжуулж илүү цаг үетэйгээ нийцсэн, шинэлэг, орчин үеийн хэв маягтай болгосноор Цагаан сарын шинэ цуглуулга бүрийг нь чих тавин хүлээдэг үнэнч хэрэглэгчдийн цувааг дагуулсан юм.

Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл ямар брэндээс сонголтоо хийх вэ? (фото 14)

OCOUTURE


Үндэсний хэв маяг шингэсэн уран хийцтэй кутюр загваруудаараа алдартай OCOUTURE брэнд модон луу жилд зориулан “Хүрд Эрдэнэ” нэртэй цагаан сарын цуглуулга танилцуулсан байна. Энэхүү цуглуулгад эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг илтгэх тансаг торгон дээлүүд багтжээ. Гар хийцийн гоёмсог чимэглэл болон хатгамлуудтай, гүн гүнзгий өнгөтэй эдгээр загварууд нь сар шинийн баяраар үндэсний хувцасны өв соёлыг тодотгохын сацуу романтик төрхийг бий болгон улам бүр үзэсгэлэн төгөлдөр харагдуулна.

Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл ямар брэндээс сонголтоо хийх вэ? (фото 15)
Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл ямар брэндээс сонголтоо хийх вэ? (фото 16)

Lhamour


Дэлхий даяар хүмүүс органик амьдралын хэв маяг баримталж, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх хандлагатай болсон. Ялангуяа аливаа гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүний орц найрлагыг сайтар нягталж, химийн бодис агуулаагүй, хүний биед хор нөлөөгүй, цэвэр органик атлаа үр дүнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг брэндүүдийг эрхэмлэх болжээ. Тэрхүү бүх шаардлагад харин Lhamour брэнд төгс нийцдэг билээ. Монголын хамгийн анхны байгалийн гаралтай арьс арчилгааны брэнд Lhamour нь Цагаан сарыг тохиолдуулан сар шинийн бэлгийн багцуудаа худалдаанд гаргасан байна. Эдгээр багцад гарын тос, саван, уруул өнгөлөгч гэхчлэн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд багтсан бөгөөд ахмад буурлууд, алдрай үрс, төрөл төрөгсдөдөө чанартай, органик бэлэг бэлдэхийг хүсвэл Lhamour брэндийг анхааралдаа авахыг зөвлөе.

Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл ямар брэндээс сонголтоо хийх вэ? (фото 17)
Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл ямар брэндээс сонголтоо хийх вэ? (фото 18)
Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсвэл ямар брэндээс сонголтоо хийх вэ? (фото 19)
цааш үзэх