Хайх

Сэнтрал Тауэр Сар шинийн баярыг тохиолдуулан “Art of Central” зургийн үзэсгэлэн гаргалаа

Сэнтрал Тауэр Сар шинийн баярыг тохиолдуулан “Art of Central” зургийн үзэсгэлэн гаргалаа

Мөн онцгой бэлэгтэй худалдаа зарлалаа

Text: Д.Марал


Монгол үндэсний онцлогийг хадгалж, эрт дээр үеэс уламжлагдан ирсэн Цагаан сарын баяр нэгэнт хаяанд иржээ. Ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, түүх соёл, зан заншлын илэрхийлэл болсон энэхүү тэмдэглэлт баяраар бид бусдаас өвөрмөц өв соёлтойгоо ойр байхыг хамгаас их хүсдэг. Тэгвэл их хотын зүрхэнд орших Сэнтрал Тауэр худалдааны төв Сар шинийн баярыг угтан монгол уран зургаар мэргэшсэн уран бүтээлч О.Золбоотөгөлдөртэй хамтран “Art of Central” зургийн үзэсгэлэнг эрхэм үйлчлүүлэгч нартаа яг одоо толилуулаад байна. Зураач О.Золбоотөгөлдөрийн монгол зургийн уламжлалт техник болон орчин үеийн сэтгэлгээг хослуулсан символист хэв маягийн уран бүтээлүүд нэгдүгээр сарын 24-30 өдрүүдэд Сэнтрал Тауэрын нэг давхрын лобби хэсэгт дэлгэгдэх болно.

Сэнтрал Тауэр Сар шинийн баярыг тохиолдуулан “Art of Central” зургийн үзэсгэлэн гаргалаа (фото 1)
Сэнтрал Тауэр Сар шинийн баярыг тохиолдуулан “Art of Central” зургийн үзэсгэлэн гаргалаа (фото 2)
Сэнтрал Тауэр Сар шинийн баярыг тохиолдуулан “Art of Central” зургийн үзэсгэлэн гаргалаа (фото 3)

Мөн Сэнтрал Тауэр нь Усан бар жилийн сар шинийн баярыг угтсан бэлэгтэй худалдааг нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулж байна. Та бүхэн Цагаан сарынхаа гоёл, хайртай дотны хүмүүстээ өгөх бэлгээ Сэнтрал Тауэрт байрлах дэлгүүрүүдээс сонгон, үндэсний үйлдвэрлэгч Lhamour, Husug брэндүүдийн Сар шинийн баярт зориулж тусгайлан гаргасан мерч бүтээгдэхүүнүүдийн эзэн болох боломжтой юм.

Сэнтрал Тауэр Сар шинийн баярыг тохиолдуулан “Art of Central” зургийн үзэсгэлэн гаргалаа (фото 4)

“Art of Central” үзэсгэлэн болон Бэлэгтэй худалдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Сэнтрал Тауэрын албан ёсны Facebook хуудаснаас авна уу.

Сэнтрал Тауэр

Хаяг: СБД, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2

Утас: 7012-2889

Facebook: Central Tower

Instagram: @centraltowerub

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх