Серфинг болон скейтбординг Олимпийн гэр бүлд нэгдлээ
Бүл нэмлээ
Рио-де-Жанейро хотод болж өнгөрсөн Олон улсын Олимпийн хорооны 129-р чуулганы үеэр Олимпийн наадмын спортын төрлийг нэмэхээр шийджээ. Тухайлбал, одоо бейсбол (эрэгтэй), софтбол (эмэгтэй), карате, скейтбординг, хаданд авирах ба серфинг зэрэг спортууд Олимпийн наадмын гэр бүлд нэмэгдэж байгаа юм.
Нэмж хэлэхэд, серфинг ба скейтбордингийг Олимпийн наадмын төрөлд багтаах талаар аль эртнээс яригдаж байсан. Гэсэн ч серфингийн спортын төрөлд хиймэл давалгаа үүсгэх технологи нь дутмаг байжээ. Тэгвэл скейтбордингийн тамирчид эсэргүүцэл үзүүлсний улмаас уг спортыг Олимпийн наадмын төрөлд багтаах эцсийн шийдвэрийг гаргаж чадахгүй байсан юм. Одоогийн байдлаар скейтбордингийн тэмцээнийг хоёр өөр газар зохион байгуулахаар болсон байна. Тэмцээний нэг хэсэг нь тусгай тоноглосон цэцэрлэгт хүрээлэнд болох бол нөгөө хэсэг нь гудамжны скейтбордингийн орон зайг дууриалган хийсэн талбай дээр зохиогдоно.