Хайх

Сэтгэл хямралд автаж байна уу? Хар шоколад ид!

Сэтгэл хямралд автаж байна уу? Хар шоколад ид!

Хар шоколад сэтгэл хямралд орохоос сэргийлдэг болохыг эрдэмтэд баталжээ

Text: Buro.Mongolia


Амттанд дурлагсдад сайхан мэдээ дуулгаж байна! Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар хар шоколад нь амттай төдийгүй эрүүл мэндэд тустай болохыг эрдэмтэд баталжээ. Тодруулбал Лондонгийн их сургуулийн коллеж (UCL), Калгарийн их сургууль болон Альберта мужийн эрүүл мэндийн албаныхан 13,000 хүнийг судалсны эцэст ийм үр дүнд хүрсэн байна. Тэд судалгаанд хамрагдагчдыг 24 цагийн турш ажигласан бөгөөд энэ хугацаанд хар шоколад идэж байсан хүмүүс хар шоколад идээгүй хүмүүстэй харьцуулахад сэтгэлийн хямралд автах нь 70% бага байжээ.

Хар шоколад нь антиоксидантын нөлөө үзүүлдэг флавоноид гэх бодис их хэмжээгээр агуулдагт бүх учир оршиж байгаа юм. Энэхүү бодис нь цусны даралтыг тогтворжуулж, сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэг байна.

Сонирхолтой нь сүүтэй шоколад ийм нөлөө үзүүлдэггүй аж. Судлаачдын үзэж буйгаар шоколаданд агуулагдах какаоны хэмжээ өндөр байх тусмаа сайн гэнэ. Мөн шоколадыг сонгоход брэнд хамаагүй бөгөөд зөвхөн какаоны агууламж өндөртэй хар шоколад байх хэрэгтэй юм байна. Гэхдээ шоколад нь элсэн чихрийн агууламж өндөртэй тул хэмжээг нь тохируулах нь чухал юм. Эрдэмтэд өдөр бүр хар шоколад идэх биш долоо хоногт ердөө хэдхэн удаа идэхэд л хангалттай гэдгийг онцолжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх