Хайх

Синди Кроуфорд гарын булчин чангалах дасгалуудтай фитнесс видео нийтэллээ

Синди Кроуфорд гарын булчин чангалах дасгалуудтай фитнесс видео нийтэллээ

Гэртээ хийж болох энгийн дасгалууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Коронавирусын тархалтаас болж гэртээ тусгаарлагдаж байгаа алдартнууд өөрсдийн дуртай хоолны жор, фитнесс дасгалуудаа Instagram хуудсаараа дамжуулан нийтэлсээр байгаа билээ. Тэгвэл энэ удаад супер модель Синди Кроуфорд өөрийн Instagram хуудастаа долоон минут үргэлжлэх гарын булчин чангалах комплекс дасгал бүхий архивын видео нийтэлсэн байна. Эдгээр энгийн дасгалуудыг гэрийн нөхцөлд хийж болно гэдгийг тэрээр онцолсон юм.

1990-ээд оны энэхүү видеонд Синди Primal Scream хамтлагийн "Slip Inside This House" ба дуучин Силийн "Crazy (Do You Know The Way To LA)" дууны аянд гантель өргөн дасгал хийж байгаа нь харагдана. Сонирхуулахад өмнө нь тэрээр Instagram-д хэвлий болон хөлийн булчин чангалах дасгалуудыг хуваалцаж байсан билээ.

цааш үзэх