Софи Тернер ба Жо Жонас нарын нууц хурим хэрхэн болж өнгөрсөн бэ?
Ноён ба хатагтай Жонас
Jonas Brothers хамтлагийн дуучин Жо Жонас ба "Game of Thrones" цувралын жүжигчин Софи Тернер нар Лас-Вегас хотод нууцаар гэрлэлтээ батлуулжээ. Дэлхийн олон хэвлэл тэднийг энэ зун хуримын ёслолоо хийнэ гэдгийг мэдэгдэж байсан ч хосууд өчигдөр Billboard Music Awards 2019 шагнал гардуулах ёслолын дараа "A Little White Wedding Chappel" нэртэй сүмд гэрлэж, гэнэтийн бэлэг барилаа.
Хосуудын нууц хуримын ёслолыг DJ Diplo Instagram хуудсаараа шууд дамжуулалт хийснээр дэлхий нийтэд ил болсон байна. Үүний дараа жүжигчин бүсгүйн хэвлэлийн төлөөлөгч тэднийг гэрлэснийг албан ёсоор баталжээ.
DID JOE JONAS AND SOPHIE TURNER JUST CASUALLY GET MARRIED AFTER THE BILLBOARD MUSIC AWARDS pic.twitter.com/Bj1SyI5M4c
— Nicole Lopez-Alvar (@nicolelovar) May 2, 2019
Ёслолын үеэр сүйт бүсгүй Bevza брэндийн цагаан өнгийн комбинзоноор гоёсон бол сүйт залуу саарал өнгийн давхар энгэртэй хослол өмссөн байна. Түүнчлэн тэд чихрэн бөгж солилцож, албан ёсоор гэр бүл болсноо зөвшөөрчээ. Харин хуримын гэрч болон зочдын дунд Ник Жонас эхнэр Приянка Чопрагийн хамт, Кевин Жонас, Diplo, Khalid, Мэйси Уильямс нар байсан гэдгийг эх сурвалжууд мэдэгдлээ.
Мөн хосуудын гэрлэлтийн баталгаанаас харахад жүжигчин Софи Белинда Тернер (түүний бүтэн нэр) албан ёсоор Софи Белинда Жонас болгон өөрчилсөн байна.
Diplo really streamed while Joe and Sophie were getting married I- pic.twitter.com/jsW9LVGAD6
— Jonas Brothers News (@jbrosnews) May 2, 2019