Хайх

Ким Кардашьяныг брэндийн нүүр царайгаар сонгох нь эрсдэл дагуулна

Ким Кардашьяныг брэндийн нүүр царайгаар сонгох нь эрсдэл дагуулна

Судалгаагаар батлагджээ

Text: Buro.Mongolia


Өдгөө 37 настай реалити шоуны од Ким Кардашьян хамгийн их эрсдэл дагуулах магадлалтай "influencer" болохыг судалгаагаар тогтоожээ. Тодруулбал Америкийн Spotted маркетингийн агентлагийн явуулсан уг судалгааны үр дүнг алдартнуудын зан төлөв, биеэ авч явах байдал, улс төрийн үзэл суртал зэрэг 20 гаруй хүчин зүйл дээр үндэслэн гаргасан байна.

Ким Кардашьяны нэр ихэвчлэн төрөл бүрийн хэл ам, маргаан, шуугиантай холбогддог учир ийнхүү жагсаалтыг тэргүүлжээ. Тухайлбал Ким саяхан охин Норт Уэстээр хагас нүцгэн зургаа даруулан, тэрхүү зургаа Instagram хуудсандаа нийтэлсэн явдал олны дургүйцлийг хүргэж, мөн түүний Трампын талаарх үзэл бодол бусдаас шүүмжлэл хүртсэн зэрэг олон тохиолдлыг энд дурдаж болно. Гэсэн хэдий ч Ким Кардашьян Fendi, Calvin Klein брэндийн нүүр царайгаар сонгогдон ажиллаж байгааг үгүйсгэх аргагүй юм.

Түүнчлэн энэхүү жагсаалтын дээгүүр байранд Кендалл Женнер, Хейли Болдуин нар бичигджээ. "Бүтээлч захирлууд олны танил нэгнийг брэндийн нүүр царай болгох нь элбэг ч, энэ нь маш муу сурталчилгааны арга юм" хэмээн Spotted агентлагийн захирал Жанет Коменос хэллээ.

Мөн хэрэглэгчдийн сэтгэл зүй, брэндэд итгэх итгэл зэрэг дээр үндэслэн тансаг зэрэглэлийн брэндүүдийн 70 гаруй хувь нь "influencer" сонгохдоо алдаа гаргадаг бөгөөд энэ нь брэндийн нэр хүнд, борлуулалтад сөрөг нөлөө, үр дагавар авчирдаг болохыг уг судалгааны үр дүн харуулж байна.

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх