Судалгаа: Жолооны ард ямар дуу сонсох хэрэггүй вэ?
Эрдэмтэд жолооны ард сонсоход хамгийн аюултай дуунуудыг нэрлэлээ
Өмнөд Хятадын технологийн их сургуулийн эрдэмтэд aвтомашин жолоодох үед сонсоход хамгийн аюултай дуунуудын жагсаалтыг гаргажээ. Судалгаагаар минутад 120-с дээш цохилт (BPM) бүхий хэмнэлтэй дуунууд хурд хэтрүүлж, аюултай маневр хийхэд хүргэдэг болох нь батлагдсан байна.
Тодруулбал судалгааны хүрээнд жолооч нар зургаан эгнээ бүхий авто зам дээр эхлээд чимээгүй орчинд туршилтын автомашинаа жолоодож, дараа нь рок болон хөнгөн төрлийн хөгжим сонсон "аялсан" байна. Туршилтын явцад судалгаанд хамрагдагсад 20 минутын турш нийт 70 удаа эгнээгээ сольсон бол тэдэнд рок хөгжим сонсгоход энэ үзүүлэлт үүнээс хоёр дахин ихэсжээ. Ингээд ч зогсохгүй өндөр хэмнэлтэй хөгжим сонсож байсан хүмүүсийн зүрхний цохилт түргэсэн, дунджаар 8 км/цаг илүү хурдтай давхиж байсан нь тогтоогдсон байна.
Судалгааны үр дүнд Green Day хамтлагийн "American Idiot" дуу (189 BPM) жолооч нарын хувьд хамгийн аюултай дуугаар шалгарсан бол хамгийн аюулгүй дуугаар Led Zeppelin хамтлагийн "Stairway To Heaven" (63 BPM) тодорчээ.
Жолооны ард сонсоход хамгийн аюултай дуунууд
Green Day — American Idiot
Майли Сайрус — Party In The USA
The Killers — Mr. Brightside
The Chainsmokers — Don't Let Me Down
Bruce Springsteen — Born To Run
Жолооны ард сонсоход хамгийн аюулгүй дуунууд
Led Zeppelin — Stairway To Heaven
Red Hot Chili Peppers — Under The Bridge
Drake — God's Plan
Toto — Africa
Khalid — Location