Хайх

Цэцэг тарих нь бие болон сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг

Цэцэг тарих нь бие болон сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг

Эрдэмтдийн шинэ судалгаа

Text: Buro.Mongolia


Насанд хүрсэн хүн долоо хоногт хамгийн багадаа 150 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь хангалттайд тооцогддог ч завгүй амьдралын хэмнэлээс үүдэн тэр бүр фитнес, аеробикээр хичээллэх боломж гардаггүй билээ. Тэгвэл нэгэн судалгаанд "биеийн хөдөлгөөн шаардсан хобби"-той байж, түүндээ цаг гаргах нь идэвхтэй дасгал хийснээс илүү эерэг нөлөө үзүүлдэг болох нь батлагдлаа.

11 жилийн турш үргэлжилсэн уг судалгаанд нийт 90 мянга орчим хүн хамрагдсан ба биеийн хөдөлгөөн шаардсан хобби буюу бүжиглэх, ногоо тарих, алхах, усанд сэлэх гэх мэт фитнест явахаас илүү таашаал өгөх зүйлсэд долоо хоногт ердөө 10-50 минутыг зарцуулахад өвчлөх магадлал багасч, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлсэн нь ажиглагджээ.

Тэр дундаа цэцэрлэгжүүлэлт хийх, цэцэг, ногоо тарих нь сэтгэл зовнил, стрессийг багасгаж, эрүүл мэнд, сэтгэл санаанд илүү их эерэг нөлөө үзүүлэхийн сацуу олон өвчнөөс сэргийлдэг болох нь ажиглагдсан байна.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх