Уран бүтээл туурвих хамгийн тохиромжтой үеийг эрдэмтэд нэрлэлээ
Бүтээл туурвихад хэзээ ч оройтохгүй
Хүмүүс ихэвчлэн бүтээлч чанар зөвхөн залууст хамааралтай зүйл мэт ойлгодог ч нас ахихын эрхээр бүтээлч байдал алдагддаггүй харин өөр байдлаар илэрхийлэгддэг болохыг судлаачид мэдэгдсэн юм. Тодруулбал Охайогийн их сургуулийн эрдэмтэд Нобелийн шагнал хүртсэн эдийн засагчдын намтрыг судалсны эцэст хүний амьдралын хамгийн бүтээлч хоёр үе шатыг тогтоосон байна. Энэ судалгаа нь эдийн засгийн салбараар хязгаарлагдахгүй бөгөөд уран бүтээлд ч хамрагдана гэдгийг судалгааны багийн ахлагч Брюс Вайнберг онцолжээ.
Судлаачид 31 Нобелийн шагналтны ажлыг судалсан бөгөөд эрдэмтдийг "реформерууд" болон "импирикүүд" гэсэн хоёр хэсэгт хуваасан байна. Эхний бүлэг хүмүүсийн бүтээлч чанар 25-29 насны хооронд дээд цэгтээ тулж байсан бол хоёр дах хэсгийнхний оргил үе 50 наснаас хойш тохиож байжээ. Залуу насандаа салбартаа нээлт хийсэн эрхмүүд буюу инноваторууд хайрцгаас гадуур сэтгэж, тогтсон дүрмээр тоглодоггүй болохыг эрдэмтэд баталсан байна. Харин хоёр дах бүлэгт хамрагдсан хүмүүс бүтээлээ туурвихдаа туршилтын арга барилаар ханддаг, өөрөөр хэлбэл туршиж, алдаа, оноо гаргаж үр дүнд хүрдэг онцлогтой болохыг судлаачид мэдэгджээ. Ямартаа ч уран бүтээл туурвих эсвэл ямар нэгэн ажил эхлүүлэхэд нас харгалзахгүй бүтээлч хандлага гаргах боломжтой гэдгийг энэ судалгаа дахин баталлаа.