Хайх

Усны хамгаалалттай Leica X-U камер

Усны хамгаалалттай Leica X-U камер

Эвдэршгүй

Text: Б.Амина


Зураг:

Leica X загвараа шинэчилж, хамгийн анхны усны хамгаалалттай Leica X-U камер гаргалаа

Leice хэрэглэгч, түүнд дурлагсад энэ зуныг зугаатай өнгөрөөх бололтой. Учир нь экстрим аялагчдад хамгийн оновчтой сонголт болох шинэ Leica X-U камер гараад байна. Түүнийг цөлд, машин дотор, нуурын усанд хаана ч авч явсан үүргээ амжилттай гүйцэтгэх ус, тоос, доргилтын хамгаалалттай. Мэдээж тийм экстрим орчинд том DSLR камераар зураг авахад тохиромжгүй байдаг болохоор Leica шиг гарт эвтэйхэн, хөнгөн цагаан материалтай камер хамаагүй илүү сонирхолтой агшин буулгах болно. 

Усны хамгаалалттай Leica X-U камер (фото 1)

Энэхүү шинэхэн камераар авсан зураг маш цэвэр, тод гарах нөхцлийг Leica Summilux 22 мм, f/1.7 ASPH дуран олгоно. Түүний өрцийг хангалттай хэмжээнд нээж болох учраас гэрэл багатай орчинд хөрөг зургийг гайхалтай сайхан буулгана. Видео бичлэгийн хувьд 1920х1080 эсвэл 1280х720 пикселийн нягтаршилтайгаар авах боломжтой.  Leica хэрэглэгчид, түүнд дурлагсад энэ жилээс эхлэн усан доорх ертөнцөд аялах боломжтой болсон нь хамгийн том боломж юм. Энэхүү камерын усны хамгаалалт нь далайн түвшнээс доош 15 метрт даралт тэсвэрлэх чадвартай юм байна.  

Усны хамгаалалттай Leica X-U камер (фото 2)

 

цааш үзэх