Валентины бэлгийн хөтөч: Хайртдаа ямар бэлэг өгөх вэ?
Дэлхий нийтээрээ өргөн хүрээнд тэмдэглэдэг Гэгээн Валентины өдөр хаяанд ирлээ! Мэдээж хайртай хүндээ өдөр бүр сэтгэлээ илчилж, анхаарал халамжаар бөөцийлөх нь чухал ч дурлалт хосуудын өдрөөр бүр ч онцгой ач холбогдох өгөх нь зүйтэй. Шинэхэн хосууд ч бай, олон жилийг хамтдаа туулсан хань ижлүүд ч бай романтик байдлаа гээхгүйн тулд лааны гэрэлд оройн зоог барьж, сонирхолтой хөтөлбөртэй арга хэмжээнүүдэд хамтдаа очиж, амтат шоколадаа солилцохоос гадна сэтгэл шингэсэн бэлэг бэлдэж хайрын галаа дүрэлзүүлээрэй. Үүнд зориулж бид уламжлал ёсоор олон янзын хүсэл сонирхолтой хүмүүст таалагдах Валентины бэлгийн хөтчөө бэлдлээ. Бэлгийн санаа олох, олон янзын дэлгүүр хэсэх ажлыг тань хөнгөвчилнө гэдэгт итгэлтэй байна.
BAIGAL БРЭНДИЙН ЮНИСЕКС ХҮЗҮҮНИЙ ЗҮҮЛТ
![Валентины бэлгийн хөтөч: Хайртдаа ямар бэлэг өгөх вэ? (фото 1)](/images/2025/02/1739251679559097.jpg)
Цэвэр ариун байдал, жинхэнэ хайрыг бэлгэддэг сувд нь Валентины баяраар хайртдаа өгөх төгс бэлгүүдийн нэг юм. Ингэхдээ зөвхөн дурлалт бүсгүйдээ төдийгүй хайртай залуудаа ч хүзүүний зүүлт бэлэглэх боломжтойг дэлхийн загварын чиг хандлагууд баталсаар байгаа билээ. Тухайлбал Тимоти Шаламе, Харри Стайлз, A$AP Rocky тэргүүтэй одод сүүлийн хэдэн жилийн турш сувдан зүүлтийг хүзүүнээсээ салгалгүй зүүж, загварт хил хязгаар үгүйг харуулсаар байна. Тэгвэл контемпорари загвартай чамин үнэт эдлэл, гоёл чимэглэлээрээ танигдсан BAIGAL брэндийн юнисекс хүзүүний зүүлт энэ удаад бидний анхаарлыг татлаа. “Хайр” хүзүүний зүүлт нь сувдыг 925 сорьцтой цагаан алтаар бүрж урласан металлтай мөн маныг 925 сорьцтой цагаан алтаар бүрж урласан металлтай хослуулсан гэсэн хоёр янзын сонголттой. Аль ч хувилбар нь аливаа төрхийг хормын зуур загварлаг болгон амилуулах чадвартай.
THE KOOPLES БРЭНДИЙН ХОС ЦАМЦ
![Валентины бэлгийн хөтөч: Хайртдаа ямар бэлэг өгөх вэ? (фото 2)](/images/2025/02/1739251984076217.jpg)
"Хосууд" (францаар "kooples") нэртэй Францын алдарт брэнд нь 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн streetwear загварыг өөгүй төгс хийцтэй хослуулснаар загварын ертөнцөд өөрсдийн байр суурийг бататгасан юм. Парис хотын шик стилийг Лондоны рок-н-ролл хэв маягтай нэгтгэж хязгааргүй эрх чөлөөтэй хэр нь ер бусын дэгжин загварууд урладаг нь тэднийг залуусын дурладаг хамгийн cool брэндүүдийн нэг болоход нөлөөлжээ. Хосуудын онцгой холбоог брэндийнхээ ДНХ-д шингээсэн The Kooples-ийн хос цамц Валентины баярын загварлаг бөгөөд хэрэгцээтэй бэлэг болно гэдэгт итгэлтэй байна. Кобра могойн принттэй, хөвөн даавуун материалтай энэхүү цамц нь тав тухыг хангахын сацуу загварын мэдрэмжийг тань илтгэж өгнө.
Хаанаас авах вэ: Шангри-Ла Молл, 2 давхар, The Kooples Ulaanbaatar
iPhone 16 PRO MAX УХААЛАГ УТАС, 256GB
![Валентины бэлгийн хөтөч: Хайртдаа ямар бэлэг өгөх вэ? (фото 3)](/images/2025/02/1739252412780687.jpg)
iPhone-ы түүхэнд танилцуулагдсан хамгийн хүчирхэг хэр нь хамгийн удаан цэнэгээ барьдаг загвар бол iPhone 16 Pro Max юм. Хамгийн хурдан A18 Pro чип, өндөр чанартай зураг, бичлэг хийх 48 мегапикселийн үндсэн камер, хиймэл оюун ухаан дээр суурилсан Apple Intelligence мөн хамгийн том дэлгэц. Төгс ухаалаг утсанд байх ёстой бүх шаардлагуудыг энэхүү загвар өөртөө агуулж байгаа юм. Харин гаднах дизайны хувьд хар, саарал болон цагаан гэсэн үндсэн гурван өнгөн дээр алтлаг хүрэн (desert) өнгө шинээр нэмэгдсэнээрээ онцлогтой. Гоёмсог дизайн, дэвшилтэт технологи, хялбар хэрэглээг нэгтгэсэн iPhone 16 Pro Max ухаалаг утас нь нас, хүйс үл харгалзан хүн бүрд таалагдах нь гарцаагүй.
Хаанаас авах вэ: Шангри-Ла Молл, 1 давхар, Sain Electronics – Apple Mono Store
AIGLE БРЭНДИЙН TEDI ХАНТААЗ, SHERPA ЦАМЦ
![Валентины бэлгийн хөтөч: Хайртдаа ямар бэлэг өгөх вэ? (фото 4)](/images/2025/02/1739252686936413.jpg)
Тэртээх 1853 онд үүсгэн байгуулагдсан Францын Aigle брэнд нь анх явган аялал, цэцэрлэгжүүлэлт, ан гөрөөнд зориулсан маш бат бөх, хөлд эвтэйхэн усны гутал үйлдвэрлэж олон нийтэд танигдаж эхэлсэн бол өнөөдөр аялалд төдийгүй их хотын амьдралд өмсөхөд тохиромжтой загварлаг аяллын хувцас, аксесуарын тэргүүлэгч брэндүүдийн эгнээнд нэгджээ. Жишээ нь тус брэндийн цамц, хантаазнууд нь тав тухыг дээд зэргээр мэдрүүлдэг учраас нэг өмсөж үзсэн байхад тайлах хүсэл огтхон ч төрүүлэхгүй. Хэрвээ хайртай хүндээ зөөлөн, дулаан, загварлаг бэлэг хайж байвал Aigle брэндийн энэхүү цамц болон хантаазыг анхааралдаа аваарай.
Хаанаас авах вэ: Шангри-Ла Молл, 2 давхар, Aigle
GYM-НИЙ ЦҮНХ
![Валентины бэлгийн хөтөч: Хайртдаа ямар бэлэг өгөх вэ? (фото 5)](/images/2025/02/1739252985297753.jpg)
Хайртай залуудаа өдөр тутмын амьдралд нь хэрэгцээтэй бэлэг өгч яагаад болохгүй гэж? Жишээ нь gym-ний цүнх. Хэрвээ дурлалт залуу тань спортоор идэвхтэй хичээллэдэг эсвэл "шинэ ондоо шинэ хүн болно" гэсэн зорилго тавьсан бол энэхүү загварлаг хэр нь практикал спорт цүнх таалагдана гэдэгт итгэлтэй байна. Авсаархан атлаа багтаамж сайтай Bellroy брэндийн цүнхийг дахин боловсруулсан, байгальд ээлтэй материалаар хийжээ. Хөнгөн, бат бөх чанарыг хослуулсан тус цүнх нь дотроо олон янзын тасалгаатай тул пүүз, усны сав, спорт хослолоос эхлээд түлхүүр, нарны шил гэхчлэн маш олон зүйлсийг багтааж болно.
Хаанаас авах вэ: www.bellroy.com
ЗҮРХЭН ХЭЛБЭРТЭЙ ЭЭМЭГ
![Валентины бэлгийн хөтөч: Хайртдаа ямар бэлэг өгөх вэ? (фото 6)](/images/2025/02/1739253252690469.jpg)
Аливаа төрхийг нүд ирмэхийн зуурт чимж чаддаг зүйл бол мэдээж хэрэг өвөрмөц загвартай ээмэг. Тэр тусмаа алтлаг болон мөнгөлөг аксесуарын тренд үргэлжилж байгаа энэ үед өөрийгөө хүндэлдэг “IT” охин бүр сонирхолтой хэлбэр дүрстэй, металлик ээмэгнээс салахаа больсон. Тэгвэл энэ удаад Кайли Женнер, Белла Хадид тэргүүтэй алдартнуудын дурладаг Jenny Bird брэндийн зүрхэн хэлбэртэй, 14 каратын алтаар бүрсэн гуулин ээмэг бидний анхаарлыг татлаа. Өхөөрдөм загвартай, боломжийн үнэтэй уг ээмэг нь давтагдашгүй загвартай, гоёмсог хийцтэй аксесуарт дурладаг бүсгүйчүүдэд сайхан бэлэг болно гэдэгт итгэлтэй байна.
Хаанаас авах вэ: www.jenny-bird.com
АНХИЛУУН ҮНЭРТ ЛАА
![Валентины бэлгийн хөтөч: Хайртдаа ямар бэлэг өгөх вэ? (фото 7)](/images/2025/02/1739253422508691.jpg)
Хэрвээ хайртай бүсгүй тань анхилуун үнэртэй лаа асааж, орчин тойрноо тав тух, сайхан үнэрээр цэнэглэх дуртай бол сайн чанарын лаа бэлэглээд үзээрэй. Жишээлбэл бидэнд Францын алдарт Diptyque брэндийн Валентины баярт тусгайлан зориулж гаргасан лааны багц таалагдлаа. Сарнай болон үхрийн нүдний анхилам үнэр нь хэт хурц биш тул романтик, “амттай” уур амьсгал бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой.
Хаанаас авах вэ: www.diptyqueparis.com
ҮЛЭМЖ КЛИНИКИЙН LIFTERA 2 ЭМЧИЛГЭЭНД ОРОХ ЭРХ
![Валентины бэлгийн хөтөч: Хайртдаа ямар бэлэг өгөх вэ? (фото 8)](/images/2025/02/1739253708073565.jpg)
Бүх цаг үед, ямар ч тохиолдолд бэлэглэхэд тохиромжтой хамгийн сонгодог бэлгүүдийн нэг бол гоо сайхны үйлчилгээнд орох эрх байдаг гэдэгтэй ихэнх бүсгүйчүүд санал нийлэх биз ээ. Тэр тусмаа салбартаа тэргүүлэгч, найдвартай гоо заслын эмнэлгээс үр дүнтэй үйлчилгээ авч, байгалийн гоо үзэсгэлэнгээ улам бүр тодруулахыг хүсдэггүй бүсгүй хүн ховор болов уу. Үлэмж Клиник нь эмнэлзүйн практикт мэргэшсэн, 20-25 жилийн ажлын туршлагатай БНСУ болон Япон улсын эмч, мэргэжилтнүүдтэй бөгөөд олон улсад хэрэгжиж буй дэвшилтэт арга барил, техник технологийг ашиглан хамгийн сүүлийн үеийн эмчилгээнүүдийг санал болгодог. Сайхан мэдээ дуулгахад тэд Бага тэнгэр дэх салбарын нээлтдээ зориулан өөрсдийн хамгийн алдартай, эрэлттэй үйлчилгээнүүдийн нэг болох суларсан арьсыг өргөж чангалах Liftera 2 эмчилгээндээ хоёрдугаар сарыг дуустал 50% урамшуулал зарласан байна.
Хаанаас авах вэ: Бага тэнгэр сити хотхон, C2 блок, 1 давхар, Үлэмж Клиник
ҮЛЭМЖ КЛИНИКИЙН GLOW SKIN БАГЦ
![Валентины бэлгийн хөтөч: Хайртдаа ямар бэлэг өгөх вэ? (фото 9)](/images/2025/02/1739253910060275.jpg)
Урин дулаан цаг ирэхээс урьтаж арьсныхаа гэрэлтсэн, толигор байдлыг сэргээх хүсэлтэй хүмүүст энэхүү бэлэг таалагдана. Үлэмж Грийс салоны Glow Skin багцад IPL лазер, хоёр төрлийн коктейль, GSN дусал багтаж байгаа бөгөөд эдгээр нь нийлээд арьсны өнгө сэргээх, сэвх, нөсөө толбо задалж бүдгэрүүлэх өндөр үр дүнтэй үйлчилгээг үзүүлэх юм. Энэхүү багц нь зөвхөн Бага тэнгэр салбарт үйлчлэх ба тус салоны зүгээс 20% урамшуулалтай орох эрх болон Ono Multi Brand Store болон Good Price дэлгүүрийн бэлгийн карт сонгон авах эрхийг мөн бэлэглэж байна.
Хаанаас авах вэ: Бага тэнгэр сити хотхон, C2 блок, 1 давхар, Үлэмж Грийс